БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ыны гэргий урьд дуучин байсан гэж өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Залуу дуучин Ли Суль Жу нэгэн концертын үеэр Ким Чен Ыны анхаарлыг татсан байна. Тэд бур 2009 онд гэрлэснээс хойш Ли Суль Жуг тэргүүн хатагтай болгохын тулд зургаан сарын турш Ким Ир Сений нэрэмжит их сургуульд бэлджээ. Өөр мэдээнээс харахад Ким Чен Ыны эцэг Ким Чен Ир түүнийг өөрийн бэр болгохоор шийдэн сонгожээ.

Ли Суль Жуйн эцэг нь эрдэмтэн, ээж нь эмч юм. Ким Чен Ын гэрлэсэн тухай лхагва гаригт БНАСАУ-ын төв телевизээр анх удаа мэдээлэв. Гэрлэсэн бусгуй болон гэрлэх ёслолын тухай юу ч мэдээлээгүй байсан. Үрьд энэ онд ул таних залуу эмэгтэй баяр ёслолын үеэр Ким Чен Ыны дэргэд байсныг нэг бус удаа ажигласан билээ.