Сирид гадаадын цэрэг оруулахыг Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси эсэргүүцэж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Мурси « сирийн ард түмний сонголт ба эрх чөлөөтэй болох хүсэл эрмэлзлийг дэмжиж байна» гэж Египетийн ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ясир Али өчигдөр мэдэгдлээ. Үүний хамт Каир Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох ямар ч ажиллагааг эсэргүүцэж байна гэж Али хэлэв. «Каир Сирийн дотоодын хэрэгт ул оролцох бодлогоороо сирийн ард тумэнд туслаж байна» гэж тэрээр тэмдэглэв. Египетийн ГХЯ-аас сирийн мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах зорилгоор хүчин чармайлт гаргаж байна гэж Али нэмж хэллээ.