Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Орост дөрвөн өдрийн айлчлал хийнэ. Маргааш Сочид орос-вьетнамын дээд хэмжээний хэлэлцээ хийх юм. Өнөөдөр Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Вьетнамын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана. Тэд Орос Вьетнамын хоорондын харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог цаашид өргөжүүлэх асуудалд гойд анхааралд тавьна. Түүнчлэн аж үйлдвэр, эрчим хүч, нефть хийн салбарт харилцааг хөгжүүлэх асуудлыг авч үзэх юм. Тухайлбал Вьетнамд анхны АЦС барих төслийг боловсруулах ажил ид явагдаж байна. Оросын компаниудыг Вьетнамын зах зээлд гаргах, хамтын үйлдвэр байгуулах асуудлыг авч үзнэ гэж «Интерфакс» агентлаг ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав. Хэлэлцээнүүдийн үр дүнгээр хоёр талын хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм.