Саяхан Болгарт израилийн жуулчдын сүүж явсан автобусыг дэлбэрсэн ажиллагаанд Иран хамаатай гэсэн бүх зэмлэлийг тус улс няцаав. Израиль өөрөө террорын ажиллагаанд хамаатай гэж Тегеран зэмлэв. Ираны байнгын төлөөлөгч өнөөдөр НҮБ-ын АЗ-д уг хэлж, Тегеран террорын ямар ч хэлбэр, илрэлийг буруушааж байгаа хийгээд Болгарт явуулсан террорын ажиллагаанд огт хамаатай биш гэж мэдэгдэв. 7-р сарын 18-нд Бургасын нисэх онгоцны буудалд израилийн хэсэг жуулчин сууж явсан автобусыг дэлбэрэсний уршгаар амиа золиослогч террорист болон израилийн таван иргэн түүнчлэн автобусны жолооч амь үрэгдэж, бас 30 гаруй хүн шархджээ. Хазаийн хэлснээр ийн террорын ажиллагааг Израиль л төлөвлөж явуулсан. Тус улсын товч туух улс төрийн явцуу тоглоомдоо бусдыг татан оролцуулах зорилгоор үйлдсэн террорын ажиллагаагаар «дүүрсэн»байна. Иран Израилийн ажиллагааны золиос болсон. 2010 онд Иранд дөрвөн цөмийн физикчийг алсныг үүнтэй холбогдуулан дурдая гэж Ираны байнгын төлөөлөгч Хазаи онцлов.