Хятад улсаас Tianlian I-03 дамжуулан нэвтрүүлэх хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 23 цаг 43 минүтэд Сичан сансрын хөлгийн буудлдаас хөөргөсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Энэ нь Хятадын дамжуулан нэвтрүүлэх системийн 3 дахь хиймэл дагуул билээ. Анхны хиймэл дагуулыг 2008 оны 4-р сард, 2 дахь нь өнгөрсөн оны 7-р сард хеергэжээ. Хятадын сансрын технологийн академийн зохион бүтээсэн хиймэл дагуулыг түрүүчийн хоёрт нэмэх юм. Тойрог замд хянан шалгаж, системий нь зохицуулсны дараа ажиллаж эхлэнэ. Дамжуулан нэвтрүүлэх системийг өргөжүүлснээр хятадын жолоодлогот сансрын хөлөг, тойрог замын лаборатори, ирээдүйн сансрын станцуудын хэмжин хянах үйлчилгээнд туслана. Түүнээс гадна тус сүлжээ дэлхий орчмын дүнд, нам тойрог замд мэдээлэл дамжуулан нэвтруулж, хятадын сансрын хөлөг хөөргэх үеэр хэмжин хянах ажил хийнэ.