АНУ-аас сирийн асуудлаар НҮБ-ыг тойрон явуулах ажиллагаа Сирийн байдлыг улам хурцатгах суйрлийн хор уршигтай болж мэднэ гэж өчигдөр НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Ойрхи Дорнодын байдлын асуудлаархи санал шүүмжлэлийн үеэр мэдэгдэв. Тэгвэл АНУ л ийн ажиллагааны хор холбогдолыг бүрэн хариуцах ёстой гэж дипломат ажилтан онцлов. Дамаск болон сирийн сөрөг хүчинд нэг зэрэг нөлөө үзүүлж, Сирид хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлэхэд сөрөг хүчнийг цаашид тухирхаас түдгэлзэх хэрэгтэй гэж Чуркин мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос улс зөвшилцэн шийдвэр гаргах ба сириийн дотоодын яриа хэлцээ хийхэд тус дөхөм үзүүлэхийн төлөө байна. Тэрээр Сирид хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг сонирхогч бух улсад хандан Аннаны телевлегее болон женевийн бага хурлын шийдвэр, НҮБ-ын АЗ-ийн саяхны тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулахыг уриалав. Саяхан Орос улсаас цэргийн 30 ажиглагчаа Сирид НҮБ-ын ажиглагчдын бүрэлдэхүүнд оруулахад бэлэн байгааг НУБ-д мэдээлсэн гэж Виталий Чуркин хэллээ. Тэрээр гадаадын түрэмгийлэл үйлдсэн нөхцөлд химийн зэвсэг хэрэглэж болзошгуй гэсэн Сирийн ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдлийг хөндэв. Сирийн эрх баригчдаас олон улсын хэмжээнд авсан үүргээ бурэн биелүүлж, химийн зэвсгийг дайн хийх хэрэгсэл болгохгуй гэдэгт Виталий Чуркин найдаж байна. НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаархи тогтоолд хориг тавьсан Орос Хятад хоёр улс АЗ-ийг сирийн хямралын зохицуулалтад нааштай нөлөөлөх боломжгуй болгосон гэж өрнөдийн орнуудын төлөөлөгчид мэдэгджээ. «НҮБ-ын АЗ хариуцлагдаа нийцэж чадахгуй байгаа учир АНУ «Сирийн анд нөхөд»-ийн тусламжтайгаар ажлаа үргэлжлүүнэ гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.