Өмнөд Курилын дөрвөн арлыг Орос улстай хамтран Токиогийн байр сууринд харшлахгүй хэлбэрээр эзэмшиж болно гэж Япон улс үзэж байна. Ийн хамтын ажиллагааны хэлбэрийг боловсруулж байна гэж өнөөдөр Токиод ГХ-ийн сайд Коитиро Гэмба мэдэгдлээ. Тэрээр Дэлхийн 2-р дайны дараа эхлээд ЗХУ дараа нь ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болсон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Өмнөд Курилын дөрвөн арлыг хамтран эзэмших тухай Орос улсын саналыг хүлээж авах боломжийн тухай мэдэгдсэн японы анхны улс төрч боллоо. Эдгээр хоёр улс нутаг дэвсгэрийн асуудалд өөр өөрөөр хандаж байгаа учир ингэж хамтран ажиллаж болохгүй гэж урьд японы улс төрчид үзэж байсан юм.