Олимпийн тоглолтуудын өмнөх үймээнд Британий эрх баригчид үлдээд байгаа хамгийн сүүлийн хэсэг ажлуудаа дуусгахаар улайран гаргасан амжилтгүй шийдвэрүүдээ яаравчлан далдлахаар оролдож байна. Их Британий хилийн хяналтын албаныхан одоо болтол тус улсад байгаа хэдэн зуун мянган гадаадын иргэдийн асуудлыг нэг ч удаа шийдсэнгүй.

Ингэхдээ бүр гадаадын цагаачдын албаны ажилтанууд цомхотголоос болж Олимпийн тоглолтууд эхлэх өдөр ажил хаяхаар төлөвлөж байна. Түүнчлэн, үүн дээр Лондон сонирхолыг нь тооцоогүй таксийн жолооч нар нэмэгдэх аж. Тэд олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалыг Лондон хотын даргын захиргааны орчимд явуулж, Тоглолтууд эхлэх өдөр давтан босно гэж занасан ажээ. Парламент Лондон хотыг эмх замбараагүй байдалд хүргэж, Олимпийн тоглолтуудыг таслахгуйн тулд эсэргүүцлийн жагсаалуудыг хориглохоор бодож байна.

Их Британий хилийн хяналтын албаны шийдвэрлээгүй хэргүүд орос улсын Петропавловск хотын юм уу, британий Ньюхэмпширагийн хүн амын 276 мянга гаруй баримт бичигт хүрээд байна. Жишээ нь, тэдний дунд энд ял эдэлж дуусгаж, эх орондоо буцаагүй гадаадын дөрвөн гэмт хэрэгтэн байна. Нэгдсэн вант улсаас иргэншил олгохыг татгалзсан улс төрийн орогнол хүссэн 80 мянга хүн болон 150 мянган цагаач өөрсдийн дарааллыг хүлээсээр байна. Магадгүй, 5000 ажилтантай хилийн хяналтын алба ийм зорилтуудын ачааллыг дийлэхгүй ч байж болох юм гэж британий парламентын Либерал-ардчилсан намын гишүүн Жулиан Хапперт ийн ярьж байна.

Энэ бол улсын хувьд, энэ асуудал хөндсөн тэдгээр хүмүүсийн хувьд маш том асуудал. Тэдгээрийн зарим нь байнгын оршин суух зөвшөөрөл хүсч, хариугаа хүлээж байсан бол азримууд нь тус улсад зөвшөөрөлгүй амьдарч байна. Мэдээж хэрэг ийм тохиолдолд бид үүнийг дэмжихгүй. Тэгэхээр Хилийн хяналтын алба нь энэ бүх хүмүүсийн бүгдийн араас хянан гэж үгүй юм.

Түүнчлэн, Олимпийн тоглолтуудын өдрүүдэд олон нийтийн тээврийн хэрэгсэлд тусгайлан гаргасан замын зураас нь хар кэбийн хэдэн арван мянган таксины жолооч нарыг хассанаар эрсдэлд оруулж байна. 254 мянга гаруй таксины жолооч нар эсэргүүцлийн жагсаалд оролцож, Олимпийн тоглолт эхлэх өдөр үүнээс том хэмжээний арга хэмжээ явуулахаар заналхийлжээ.

Тэд дохиогоо чанга даран Тэмза голын гүүрээр явж, Лондон хотын дарга Борис Жонсоны өргөөнд хүрэв.Кэбүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь харалган явдал, учир нь бүх зочид нийтийн тээврийн хэрэгсэлийг ашиглаж чадахгүй. Тэгвэл лондонгийн такси нь хөгжлийн бэрхшээлтйэ хүмүүст үйлчлэхэд зориулагдсан гэж “Оросын дуу хоолой” радиод жагсаалд оролцогчдын нэг Тэрри Бэнкс ярьж байна.

Бид өөрсдийгөө тээврийн сүлжээний чухал хэсэг гэдгээ мэдэрч байна, тэгээд эндээс биднийг хасаад байгааг ч мэдэрч байна. Бид Лондонд Олимпийн тоглолтууд зохион явуулах буухианд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Учир нь зар сурталчилгааны хуудас нууд дээр хар кэби такси, хоёр давхар автобус л байсан шүү дээ. Гэтэл олон хүн Лондонг зөвхөн такси л явах боломжтой цорын ганц улс орошн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд гэнэт тодорхой бус шалтгаанаар манай тээврийн хэрэгслийг хасах нь ойлгомжгүй юм. Бид маш ихи хэлэгнэж байна.

Олимпийн тоглолтуудын эхлэлт нэг бус ажил хаялттай давхцаж мэдэх нь. Олимпиадын үеэр ийм эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд британий засгийн газар эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг хорихоор бодож байна.