Сирид засгийн газрын эсрэг бүлгүүд химийн зэвсэгтэй агуулахуудыг эзлэхгүй гэж Сирийн удирдлага батлан илэрхийлэв. Өнөөдөр Оросын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатиловын мэдээлсэнчилэн ддгээр агуулахын аюулгүй байдлыг бүрэн хангсан гэж Дамаск батлан илэрхийлжээ .

Хэт даврагч бүлгүүд түүний дотор ливаны»Хезболла» сирийн химийн зэвсэгтэй агуулахуудыг булаан эзлэж болзошгүй гэж үүний өмнө Израилийн төлөөлөгчид удаа дараа мэдээлсэн билээ. Сирид химийн зэвсэг байгааг тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси даваа гаригт батлав. Харин дэлхийн хэвлэл мэдээлтийн хэрэгслүүд үүний өмнө мөн сэдвийг шүүрэн авч тайлбарлаж эхэллээ. Хэрхэвч химийн зэвсэг босогчдын эсрэг хэрэглэхгүй гэж Макдиси онцлов. Тэгснээрээ тэрээр дэглэм химийн зэвсгээр дайрах гэж байна гэсэн сирийн сөрөг хүчний мэдэгдэлд хариуллаа.

Харин сирийн химийн зэвсгийн сэдэв мэдээллийн дайны хэрэгсэл болсон хэмээн олонхи шинжээч үзэж байна. Энэ сэдвийг ямар учраас, ямар зорилгоор шүүрэн авч хөндөн ярьж байна вэ?

Иран, Турк, Израиль улсуудын шинжээчид эл асуултад «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа хариулав.Ираны Pars TV телевизийн сувгийн улс төрийн шинжээч Хасан Бехештипура хэлэхдээ: «Сирийн удирдлагаас химийн зэвсэг хэрэглэх нь өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санаанаас зохиосон зүйл юм. Ямар учраас одоо эл сэдвийг шүүрэн авсан бэ? АНУ-аар толгойлуулсан өрнөдийн орнууд Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зам тавьж байна. Сирийн удирдлага сөрөг хүчинтэй хийж буй тэмцэлд химийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна» гэв.

Үүнээс өөр санал ч бий. Жихад Макдисийн мэдэгдлийн гол зорилго өрнөдийг цөмрөн орохоос сэрэмжлэхэд оршино гэж Анкарагийн стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч профессор Мехмет Акиф Окур узэж байна. Тэрээр хэлэхдээ: «Өрнөдийн орнууд Сирид цемрен орохын тулд тус улсаас химийн зэвсэг хэрэглэх асуудлыг хөндсэн гэж үзэхгүй байна. Юу гэвэл цэргийн ажиллагаа явуулсан ирак ба бусад орныг бодоход Сири эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бололтой. Дамаск гаднын хүчнийг сүрдүүлэхээр химийн зэвсгийн сэдвийг хэрэглэж байна. Учир нь химийн зэвсэг ба Агаарын довтолгооноос хамгаалах оросын систем гадаадын цэрэг цөмрөн орох ажиллагааг маш хүндрүүлж байна» гэв.

Одоо Сирид ажиллагаа явуулж байгаа маш олон зэвсэгт бүлэг бүс нутгийн хувьд эрсдлийн хүчин зүйл болсон гэж Ойрхи, Дундад Дорнодын талаархи израилийн шинжээч, улс төр судлаач Арье Гут үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Химийн зэвсэгт тавих хяналтыг чухам Башар Асадын гарт байлгах нь Израиль ба бүх бүс нутагт ашигтай. Юу гэвэл босогчдын цаашдын зорилго тодорхой биш байна. Башар Асадыг огцоруулвал чухама хэн засгийн эрхэнд гарах вэ? Башар Асад огцрох ёстой гэж одоо АНУ өгүүлж байна. Тус улс хэнийг томилох гэж байна вэ? Эдгээр асуудалд хариу өгөхгүй байна. АНУ-ын засаг захиргаа одоо бүс нутагт чухам юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Тус улс олонд таалагдахын тулд Сирид хөндлөнгөөс оролцох хэрэгтэй гэж байна» гэв.

Израиль, Иран, Түрк улсуудын шинжээчид Сири улс ба түүний тойрны байдлын талаар санал бодолоо «ОДХ» радиод илэрхийлж ярьлаа.