«Алтай-алтан нуруу» олон улсын экспедицид оролцогчид 4 мянга гаруй км замыг туулах ёстой. 7-р сарын 23-нд гараа авсан олон улсын авто аялал Орос,Монгол, Хятад, Казахстан зэрэг дөрвөн улсад оршдог Их Алтайн нутаг дэвсгрээр явна.

Хаа сайгүй явагч машины цуваа хоёр долоо хоногийн дотор дэлхийн хамтын нийгэмлэгээс хосгүй шинж чанары нь хүлээн зөвшөөрсэн газар нутгаар явах юм. Тухайлбал ЮНЕСКО ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Алтай нурууны гурван хэсгийг «Алтайн алтан нуруу» гэж нэрлэж Дэлхийн өвийн цэст багтаав. Замын үлэмж хэсэг нь энэ дархан цаазтай газрыг дамжин гарна гэж Алтай хязгаарын дэд засаг дарга Борис Ларин «ОДХ» радиод тайлбарлан хэлээд: «Олон улсын экспедицид оролцогчид хязгаарын аялал жуулчлалын нэрд гарсан бренд гэгдсэн газар нутагт очно. Тухайлбал Белокуриха амралт сувиллын цогцолбор, «Бирюзовая Катунь» эдийн засгийн онцгой бус, маш сонин Ая нуур тэдгээрийн дотор байна. Монголд оросын хилээс хятадын хил хүртэл засварлаж шинэчлэсэн замаар явж, Толбоо нуур болон хятадын аялал жуулчлалын нэрд гарсан байгууламж - Канас нуурт очих юм. Мэдээжээр БНКазахстан улсын зуун хэсэгт орших Романовын бүлгүүд сонирхолыг татана» гэв.

Олон улсын авто аялалын үр дүнгээр дэлгэрэнгүй зам заах товхимол зохионо. Ямар ч аялагч хаана хонох, хооллох нь дээр ба ямар дурсгалыг сонирхон үзвэл зохихийг мэднэ. Жишээ нь ОХУ-ын Алтай бүс нутаг амрах өргөн боломж олгож байна. Белокурихэд эмчилгээ хийлгэж болно. Энэ нь амрах хүмүүсийн тоогоор Орост гуравт орж байгаа Уралын чанадын томоохон амралт сувиллын газар билээ. Энд жилд 260 өдөр Крым,Кавказын амралт сувиллын газруудын нэгэн адил нарлаг сайхан байна. Уулын агаарын анагаах бодисын хэмжээ швейцарын нэрд гарсан Давосынхоос хоёр дахин илүү их байна.

Онгон байгаль сонирхогчид Оросын томоохон Байгал нуурын «дуу» гэгдсэн Телецкое нуурт очно. Түүнчлэн учир нь битүүлэг Ая нуур сонирхол татаж байна. Олон гол горхи нуурт цутган орж, урсан гарч байгаа боловч усны тувшинг нь өөрчлөгдэхгүй тогтонги байна. Бүр цас хайлаж, аадар бороо орсон үед ч нуурын усны тувшин дөнгэж хэдхэн см-ээр дээшлэнэ.

Сибирийн хамгийн өндөр Белуха уул ууланд авирагчдын сэтгэл татах бололтой. Елмийгээс оргил хүртэл зузаан цасаар хүчигдсан учир «Белуха» (Цагаан) гэдэг нэртэй болжээ. Энд байдал амгалан тайван байна. Байгаль ертенц хоёр гоц нийцсэн. Белуха бол сансраас мэдээлэл авч дэлхий даяар тархааж байгаа нэг ёсны антенн гэж эндхийн оршин суугчид үздэг. Даянчлах төдийгүй дуу чимээтэй найр цэнгэлд дуртай хүмүүсийг Алтайд хүлээж байна гэж Борис Ларин хэлээд: «Гол төлөв залуучууд амрах, зугаалах Бирюзовая Катунь хэмээх эдийн засгийн онцгой бүсийг үүнтэй холбогдуулан дурдая. Энд адал явдал, усан, хавцал, морин аялал жуулчлалыг сонирхуулна. Товчхон хэлэхэд орчин цагийн залуучуудын сонирхол татах юм байна» гэв.

Алтай орчимд оршдог бүх бүс нутаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг сонирхож байна гэж Алтай хязгаарын дэд засаг дарга хэлээд: «Монгол улсын Улаанбаатараас хол оршдог байгалийн их нөөц чадавхитай баруун аймагуудыг дурдмаар байна. Эдгээр үзэсгэлэнт аймгийн гол мөрөн маш цэвэр устай. Харамсалтай нь Монголын аялал жуулчлалын дэд бүтэц Орос, Казахстан, Хятадынхаас нэлээд хоцорч байна. Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны нэгэн зорилт туршлага солилцох, хөрөнгө оруулалтыг оролцуулан тусламж үзүүлэхэд оршино» гэв.

«Алтай-алтан нуруу» олон улсын экспедицид оролцогчдын сонирхон үзэх зарим байгууламж одоогоор олонд түгээгүй. Дээрх дөрвөн улсын нийтийн «Алтай» брендийг урагш ахиулахын тулд эдгээр байгууламжийг хүмүүст танилцуулах хэрэгтэй. Замыг цаашид лавлаж тодруулна. Оросын Алтан цагригтай адил сонирхолтой болгохын тулд нөр их ажил хийх ёстой гэж Алтай хязгаарын дэд засаг дарга Борис Ларин хэллээ.

Олон улсын экспедици 8-р сарын 7-нд Оросын нутаг дэвсгэрт төгсэх юм.