Сонгуулийн өмнөх тэмцэлд нэрвэгдсэн АНУ-д кампанит ажиллагаа ямар арга замаар явуулж байгааг тод харуулсан авилгалын тойрны хэрүүл маргаан гаарав. Колумби тойргийн засаг дарга (үнэн чанартаа АНУ-ын нийслэл Вашингтон хотын засаг дарга) Винсент Грей шуугианы төвд байна. Түүний штабын ажилтнууд тойргийн оршин суугчдын тухай мэдээллийн санг хууль бус ашиглажээ.

 Үүний өмнө Грейн хэдэн хамтран зүтгэгч сонгуулийн кампанит ажиллагаанд нь хууль бус замаар мөнгө хөрөнгө авсан нь илрэв. Улс төрчдийн зохисгүй ажиллагааг илрүүлэхийн тулд олон мянган баримт бичгийг «ухаж харсан» сэтгуулчид луйвар ажиллагааг илчлэхэд зохих хувь нэмэр оруулсан байна.

Энэ хэрүүл маргаан өөр нөхцөлд олон улсын хэмжээнийх болох байсан. Харин Сирийн байдал, евро хямрал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Вашингтонд авилгалын хэргийг 2-р зэргийн болгов. Гэвч дэлхийн тэргүүлэх гүрэн улсын нийслэлийн засаг дарга эрүүгийн хариуцлага хүлээхэд дөхсэн явдал шуугиан дэгдээхгүй байж чадахгүй. Хэрэг явдал Винсент Грейг Колумби тойргийн засаг дарга үнэн чанартаа Вашингтоны засаг даргаар 2010 онд сонгосонтой холбоотой.

Кампанит ажиллагаа нь бузар булай байсныг мөрдөн байцаах ажиллагааны эхний үе харуулав. 1-рт Грейн санд шимэтгэсэн нууц 650 мянга гаруй долларын өглөгийг албан ёсоор зарлаагүй байна. Түүнээс гадна Грейд захирагчид өрсөлдөгчэд нь хахууль өгч, гуравдахь нэр дэвшэгч - урьдын засаг даргыг шүүмжлэхийг шаарджээ. Гэвч ажилтнуудынхаа санхүүгийн луйвар ажиллагааг огт мэдэхгүй байсан гэж Винсент Грей мэдэгдээд бүх зэмлэлийг няцаав.

Одоо компанит ажиллагааны 2 дахь үе эхлэв. Энэ удаа Грейн штаб тойргийн оршин суугчдын тухай мэдээллийн хаалттай санг хууль бус ашигласан нь илрэв. Энэ мэдээллийг зар суртчилгааны кампанит ажиллагаа, сонгогчдын цэс, санал хураалтад хэрэглэжээ. Засаг дарга өөрийгөө гэмшихгүй байна. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсэн шиг байна. Түшмэл юу болж байгааг мэдэхгүй байж чадахгүй байсан гэж прокурорын газраас мэдүүлжээ.

Колумби тойргийн зөвлөлийн хэдэн гишүүн засаг даргыг огцоруулахыг шаардав. Илруулсан баримтууд Вашингтоны засаг даргын нэрийг гутааж байна гэж тэд үзсэн. Орон нутгийн оршин суугчид ч ийн саналыг дэмжиж байна. The Washington Post сонины газраас явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад оршин суугчдын бараг 60 хувь нь Винсент Грейн ажилд сэтгэл дундуур байна.

Тэр огцрох ёстой гэж тэн хагас гаруй нь үзэж байна гэж сурвалжлагч Майк Дебонис хэлээд: «Энэ санал асуулгын гол үр дүнгийн тухайд гэвэл засаг дарга огцрох ёстой гэж Вашингтоны дийлэнх олонхи оршин суугч үзэж байна. Засаг дарга огцрох ёстой гэж ямар ч хуйс, арьсны өнгө, эдийн засгийн статус, улс төрийн үзэл санаа, үзэл сурталт хамаатай хүмүүсийн 40 гаруй хувь нь үзжээ. Засаг дарга огцрох ёстой гэж Винсент Грейн сонгогчдын үлэмж хэсэг нь болох Вашингтоны хар арьстнуудын 49 хувь нь үзсэн нь чухал баримт» гэв.

Винсент Грей одоогоор албан тушаалаа орхихоос татгалзаж байна. «Өөрийгөө буруутан хэмээн үзэхгүй байна» гэж тэрээр мэдэгджээ. Гэвч мөрдөн байцаагчид ба сэтгүүлчид Колумби тойргийн засаг захиргааны ажлын шинэ шинэ талыг хянан шалгаж эхэллээ. Түүнээс гадна тур зуур дуу чимээгүй байхыг ардчилсан намы нь гишүүд түүнд зөвлөж магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүгд найрамдах намтай шируун өрсөлдөж байгаа нөхцөлд намд бас нэг хэрүүл маргаан хэрэггүй.