Япон, Орос улс сансрын тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх төлөвтэй байна. Энэ тухай Роскосмосын дэд тэргүүн Сергей Савельев Японд айлчах явцдаа мэдэгджээ. Оросын төлөөлөгчид японы сансрын ачааны хөлгийг /”Коонотори-3”/ олон улсын сансрын станцад хөөргөх үед байлцсан ажээ. Роскосмос болон Японы сансрын агентлаг ДЖАКСА хооронд энэ намар хоёр асуудлыг чухалчлан авч хэлэлцэхээр тохиролцсон.

Үүнд: сансрын хогний нийт хэмжээг хязгаарлах болон сансарт одоо байгаа “хогны хаягдалыг” устгах. “Энэ бол маш чухал асуудал. ОУСС-ын хувьд долоо хоног бүр хогноос холдохын тулд хөдлөх хэрэг гардаг. Энэ бол сансрын салбарт ажиллаж байгаа бүх улс орнуудын өмнө тулгарч байгаа асуудал юм гэж Савельев мэдэгдэв.

Оросын шинжээчдийн нийгэмлэг орос-японы шийдвэрийг тааламжтай хүлээж авав. Сансар судлалын шинжээч, Оросын Циолковскийн нэрэмжит сансар судлалын академийн гишүүн Андрей Ионов ийн ярьж байна: "Би энэ салбарт Орос-Японы хамтын ажиллагааг төдийгүй бусад бүх орнуудын хамтын ажиллагааг сайшааж байна. Учир нь сансрын экологийн асуудал нь аль эрт шийдвэрлэх асуудал болсон. Гэхдээ дийлэнхи хэсэг нь сансрын хөлгийг хөөргөдөг гурван орон: Орос, АНУ болон Хятадтай холбоотой ч гэсэн, сансрын системийг дэлхийн бүр орон ашиглаж байгаа. Мэдээж хэрэг, уг асуудал жинтэй хөрөнгө оруулалт болон оюуны хүчин чармайлтууд шаардагдах нь ойлогомжтой авч, тухайн шатанд ядахнаа төрөөс ашигласан тойрог замыг хогноос цэвэрлэхэд чиглэсэн технологийг боловсруулах шаардлагатай юм. Яагаад гэвэл, мөргөлдөөн гарч мэдэх заналхийлэл өссөөр бий юм...”

Манай гаригийн тойрог замын хог хаягдал сүүлийн хэдэн арван жил хоёр дахин нэмэгдэж – 16094 объект хүртэл өсчээ. Манай гариг дээр бүтээж, улмаар эвдэрч хэмхэрсэн, ажилгүй болон ямар нэгэн ашигтай даалгавар хийдэггүй объектуудыг сансрын хог гэж хүлээн зөвшөөрчээ. Японы JAXA тойрог замыг пуужингийн туслалцаатай асар том төмөр сүлжээсээр цэвэрлээд, “хог хаягдалыг” цуглуулсны дараа агаар мандалд шатаахыг санал болгожээ. Орос улсын эрдэмтэд ч гэсэн өөрийн боловсруулалтыг хийгээд байна.

Гэхдээ эдгээр нь одоохондоо онол төдий юм. Амьдрал дээр Орос улс болон АНУ сансрын хогны хөдөлгөөнийг ажиглалтандаа авч, улмаар мөргөлдөөн үүсгэхгүйн тулд замыг нарийн тооцож байдаг юм. Бодитоор хогийг цэвэрлэх ямарч арга үгүй аж. Ингэхдээ хог нь сансарт орохыг зайлуулахаас урьдчилсан сэргийлэх ямарч боломжгүй аж. Үүний тухай Андрей Ионов ийн ярьж байна: "Сансрын хог хаягдалыг устгахтай холбоотой оновчтой арга одоохондоо алга. Харин үүнийг хойшлолгүй шийдвэрлэх хэрэгтэй байна. Учир нь 1957 оноос эхтэй сансрын эрин үеийн хугацаанд хэдэн мянган хиймсэл дагуулуудыг хөөргөсөн болон энэ аж ахуйн дийлэнхи хэсэг нь тойрог замд үлдэсэн. Жил бүр шинэ хиймэл дагуулыг буулгах газрыг эрэлхийлж байна. Хиймэл дагуулуудыг тойрог замд гаргаж, улс ардын аж ахуйд маш их алдагдалд оруулж байсан дагуулуудын хогтой мөргөлдөх аюул өсөн нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр, асуудлын гол мөргөлдөөний үед асар их хэмжээний жижиг болон үлэмж жижиг хэсгүүд бий болж, секундэд нилээд хэдэн км – ийн хурдтай бөөн шуурга болно. Энэ процесс нь шуургын шинжтэй болж мөргөлдөөнийг тооцож амжихын аргагуй болно. Энэ тохиолдолд ямар нэгэн шийдвэр гаргаж амжих ёстой юм...”

Сансарт их цэвэрлэгээ явуулах гэсэн Орос болон Японы улсуудын хоёр талын сансрын орон зайг энхийн журмаар ашиглах зорилготой гэрээ ач тустай өгөх ёстой юм. Өмнөх гэрээний хугацаа нь 2008 онд дуусчээ.