Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлаг Лондоны олимпийн наадмын өмнө наанадаж 107 тамирчныг урьдчилан шалгаруулах тэмцээнд оруулахаас татгалзан тухай өчигдөр АП агентлаг мэдээлэв. Тус агенитлагийн удирдагч Жон Фейхи Олон улсын олимпийн хорооны хуралдаан дээр сэргээшийг илрүүлсэн баримтуудыг дурдав. Шалгагчдыг хууран мэхлэх боломж бараг байхгүйг сэргээш хэрэглэдэг тамирчид мэдэх ёстой гэж Фейхи онцлов. Олон улсын спортын холбоод болон Лондоны Олимпийн наадмын зохион байгуулагчид зөрчигч тамирчдыг илрүүлэх ажиллагаанд оролцов. Чухам ямар улсын тамимрчдыг тэмцээнээс хассан тухай мэдээлээгүй. 7-р сарын 27-нд Лондонд эхлэх 2012 оны зуны Олимпийн наадам 8-р сарын 12 хүртэл үргэлжлэх юм.