Орос улсыг АТЭС-г тэргүүлэхэд АНУ дэмжиж байгаагийн дотор ялангуяа, онгон байгалийг хамгалаах асуудалд дээр дэмжиж байна. Ийм мэдэгдэлийг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн өсөлт, эрчим хүч болон орчин тойрныг хамгаалах асуудал эрхэлсэн орлогч Робертс Хорматс хэвлэл бага хурал дээр мэдээлжээ. Түүний ярьснаар, өнгөрсөн онд АТЭС-ийн хуралдааныг АНУ-ын даргалан явуулахад Орос улс дэмжлэг үзүүлж байсны хариуд “тийм маягийн” хариу барихыг хүсч байгаа аж. Энэ жил Орос улс анх удаагаа Ази-Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн ДХУ-ын ээлжит хуралдааныг Владивосток хотод ирэх 9-р сарын эхээр даргалах юм. Америкийн дипломатын үзэж байгаагаар, Вашингтон нь АТЭС-ийн шугамаар Москватай хамгийн нягт харилцан ажиллах төлөвтэй байна. ДХУ-ын хамгийн урьтал асуудлуудын дотор америкийн мэргэжилтэнүүд юуны өмнө экологийн цэвэр бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, үүнтэй холбоотой бүтээгдэхүүний нийлүүлэлтийн болон үйлчилгээнүүдийн саад тотгорыг бууруулахыг нэрлэв. Хорматя онгон байгаль орчныг хамгаалах сэдвийг онцгойгоор тодотгов.