Зуны Олимпийн 30 дахь наадам хоёр өдрийн дараа Лондонд гараа авна. Энэ удаагийн Олимпийн медалиуд түүхэнд хамгийн үнэтэй болов. Эдгээр медалийг үйлдвэрлэхэд Монгол улс ба АНУ-ын Юта муж улсаас найман тонн алтан, мөнгөн, зэс аввчиржээ. Бүх медалийг Лондоны Тауэрт хадгалж байна. Тауэр 900 жилийн түүхэндээ цайз, хаадын өргөө, зэвсгийн агуулах, сан, гяндан байсан юм. Энэ нь хамгийн аюулгүй газар мөн. Одоо энд Британийн титмийн нэгэн адил Олимпийн ба Паралимпийн наадмын 4700 медалийг хадгалж байна. Энэ удаагийн Олимпийн медаль их үнэтэй. Учир нь 2008 онд Бээжинд Олимпийн наадам болсноос хойш алтан, мөнгөний үнэ хоёр дахин нэмэгджээ. Түүнээс гадна Лондоны Олимпийн медалиуд хэмжээгээрээ ялгаатай. 85 мм голчлолтой, 7 мм зузаан байна. Түүнээс гадна Бээжингийн Олимпийн медаль 200 орчим грамм жинтэй байсан бол Лондоных бараг 410 грамм жинтэй. Ингээд энэ удаагийн Олимпийн медалиуд түүхэнд хамгийн үнэтэй төдийгүй хамгийн хунд болно. Грекийн Ника ялалтын дагина медаль дээр дүрслэгджээ. Ар талд нь одны туаягийн дэвсгэрт Олимпийн наадмын бэлгэ тэмдэг дүрслэсэн байна.