Олон улсын чансааны агентлаг Moody’s өнөөдөр Еврофондын санхүүгийн тогтвортой байдлын прогнозыг урьдчилсан байдлаар тогтвортойгоос сөрөг хүртэл бууруулжээ. Агентлагийн мэдээнд уламжилснаар, энэ нь уг сангийн баталгаа болдог Герман, Голланд болон Люксембург улсын бие даасан ижил үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой аж. Урт хугацаны чансаа нь өөрөө дээд түвшин буюу “Ааа” дээр батлагджээ. Сөрөг прогноз нь ойрын 12-18 сарын хугацаанд буурч болзошгүй юм. Европын фондын зорилгод тухайлбал, Испани улсын банкийг эрүүлжүүлэхэд зориулагдсан зээл орж буй юм. Ингэхдээ агентлаг нь Герман, Голланд болон Люксембургийн үйл ажиллагаанд чансааны сөрөг дүн нөлөөлж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй аж. Эдгээр нь төрийн зардлын өсөлт болон аль нэгэн орон евробүсээс гарах юм уу, зээл төлөлтийг санхүүжүүлэх зардал зэрэгт хүргэж мэднэ.