Сирийн химийн зэвсгийн нөөц ялимгүй хэмжээний байгаа гэж лхагва гаригт оросын “Коммерсант” сонинд ОХУ-ын ерөнхий штаб дахь эх сурвалжийг иш татан бичжээ. Гэхдээ уг мэдээллэл нууцын шинжтэйгээс эх сурвалж уг нөөцийн нийт хэмжээг ойролцоогоор хэлхээс татгалзжээ. Өрнөдийнхний үзэж байгаагаар, Сири улсад мэдрэлийг гэмтээх заралин хийн зэвсэгийн нилээд тооны зэвсэг байгаа аж. “Коммерсантын” ярилцагч өрнөдийн ХМХ-үүдийн бичиж байгаа, хэрэв Сирид ливийн зохиолоор байдал өөрчлөгдвөл, үй олноор устгах зэвсгийг устгахаар оросын тусгай албаныхныг илгээнэ гэсэн мэдээллийг няцаажээ. Саяхан францын нилээд хэдэн ХМХ-үүдэд Орос болон Израилийн хооронд энэ асуудлаар тохироо байгаа тухай нийтэлжээ.