Сүүлийн өдрүүдэд гарсан Энэтхэгийн Ассам мужийн хүн ам болон Бангалдэшээс ирсэн дүрвэгсдийн лалын шашинтнуудын хоорондын мөргөлдөөний улмаас 30 аас доошгүй тооны хүн амь насаа алджээ. Уугуул иргэд, христийн болон индуизмын шашинтнуудын хоорондын сөргөлдөөнд мягмар гаригт полицынхан хутгалдах шаардлагатай болжээ. Хэдэн өдрийн турш түймрийн улмаас 500 орчим суурин газар шатжээ. Хууль хамгаалагчид галдан шатаахад сэжиглэж байгаа орон нутгийн хүн амын бүлэг рүү гал нээн, дөрвөн хүнийг хороожээ. Мөн өдөр аль шашны нь үл мэдэгдэх гэмт хэрэгтэнүүд галт тэргийг зогсоож, зорчигчдыг бэртээж гэмтээжээ. Үл бүтэх хүмүүсийн бүлгийг таслан зогсоохоор полиц 400 орчим бөөгнөрсөн бүлэг хүмүүс рүү гал нээсэн нь нилэд хэдэн хүнийг шархадуулжээ. Орон нутгийн иргэд болон цагаачдын хоорондын сөргөлдөөн 7-р сарын 20-нд идэвхижсэн юм. Энэ өдөр бодо шашинтнууд өөрсдийн омгийн дөрвөн хүнийг алсанд буруутган лалынхан руу дайрчээ. Угсаатны бүлэглэлүүдийн болон Бангладешийн дүрвэгсдийн хоорондын сөргөллөөн өмнө нь Ассамд болж байв. 1980-аад онд Ассамд гарсан мөргөлдөөний улмаас 2 мянга орчим хүн алагдажээ.