Японы баруун хэсгийн Фукуи мужид АЦС-ийн “Оои” дөрөв дэхь тогоо өнөөдөр өглөө төслийнхээ хүчин чадлаар ажиллаж эхэллээ. Уг арга хэмжээг хөргөлтийн системд температурын хэлбэлзэл гарсныг эс тооцон өндөрлөв. Kansai Elektric oператорын компанид дараа дараагийн хэмжилтүүд ердийн заалт харуулсан гэжээ. Тиймээс хүчин чадлуудыг бууруулах арга хэмжээг аваагүй аж. Мэргэжилтэнүүдийн эрчимийн блокийн ажлыг үргэлжлүүлэн хянасаар байна. Одоогийн байдлаар “Оои” АЦ-ын №3, №4 тогоонууд төслийнхөө хүчин чадалд хүрч ажиллаж байна. Энэ хоёр тогоо нь Kansai Elektric компаний үндсэн эрчим хүчний чадавхи юм. Үүний ачаар Японы баруун хэсэгт цаашид зуны улиралд эрчим хүчний хэмнэлт явуулж байхаар төлөвлөж буй юм.