Лхагва гаригт Ардын хурлын төлөөлөгчдийн байгын хороо хятадын нийслэл Бээжин хотын дарга Го Цзиньлуныг огцруулав гэж орон нутгийн ХМХ уламжилжээ. Хотын даргыг огцруулсан нь 7-р сарын 3-нд явагдсан нийслэлийн Коммунист намын нарийн бичгийн даргад сонгогдсонтой холбоотой аж. Ардын хурлын төлөөлөгчдийн байнгын хорооны хуралдаан дээр хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ван Аньшуныг томилжээ. Ван Аньшунь 1957 онд төрсөн, Хятадын Хэнань мужаас гаралтай, өмнө нь тус улсын баруун-хойд хэсгийн Ганьсу муж, Шанхай болон Бээжинд газар болон байгалийн нөөцийн яамны удирдах албан тушаалуудад ажиллаж байжээ. 2007 оноос нийслэл хотын коммунист намын нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байв.