Чечений БН улсын тэргүүн Рамзан Кадыров Сирид чеченчүүд байлдаж байгаа ХМХ дээр гарсан мэдээллийг хуурамч мэдээлэл гэж нэрлэв. Энэ тухай тэр Твиттер дээр бичжээ.

Өмнө нь сири-түркийн хилийн боомтуудыг сөрөг хүчнийхний цэргүүдийг эзэлсний дараа нилээд хэдэн телевизийн сувгуудаар харуулжээ. Тэр бичлэг дээр “Аль-Каидаийгийн” байлдагчид гарсан юм. Тэд Сирид Башар Асадын эсрэг Хойд Африк, Саудын Араб болон Чечений сайн дурын цэргүүд байлдаж байгаа гэж өгүүлжээ.

Чеченчүүдийн хувьд жаахан хилс байж мэдэх юм. Гэхдээ “Аль-Каидагийн” цэргүүд сирийн сөрөг хүчнийхний эгнээнд байгааг нотлогдсон баримт гэж үзэж болно. Саудын арабын “аш-Шарк” сонин Иорданий тусгай албаны эх сурвалжийг иш татан “Аль-Каидагийн” бүлгэмийн сирийн сөрөг хүчнийхний талд байлдаж байгаа цэргүүдийн тоог 6 мянгаас доошгүй байгаа гэж уламжлав. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн соёл иргэншлийн түншлэл төвийн захирал Вениамин Попов ийн ярьсан юм.

Тоо хэмжээ нь шууд нүдэн дээр нэмэгдэж байна. Энэ бол маш аюултай хандлага юм шүү. Сирид үндэстний цөөнх олон бий, тэдгээрийн дунд курдууд болон друзууд байдаг. Бага тооны маш олон шашинтнууд бий. Тухайлбал, христийн болон алавит шашинтнууд. Тэд байнга засгийн эрхэнд сөрөг хүчнийхэн ирэхэд мөргөлдөөн гарна гэж болгоомжилдог байсан.

Сирийн гадаадын хөлслөгчид бол шинэ юм биш. Сирийн сөрөг хүчний талд “Аль-Каидагийн” бүлгэмийн гадаадын дайчид байлдаж байгаа гэдэг бол шууд үүний баталгаа болж байна. “Аль-Каидын” удирдагч Башар Асадтай дайн зарласан явдал бол аль эртний тодорхой болсон зүйл гэж Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский ярьж байна.

Алан хядагчид тэр дундаа Ливид алба хааж байсанууд нь Катар болон Саудын Арабын ивээл дор суралцаж, зэвсэглэн Иордани, Түркээр дамжин Сири рүү явж байна. Энэ бол дэлхийн нийтэд ч нууц биш. Бен Ладеныг устгасан явдал нь “Аль-Каидаг” идэвхитэй байдлыг таслан зогсооход ямарч үр дүнд хүргээгүй. Тэдний өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллагууд дэлхий дахинд тусдаа бие даан үйл ажиллагаагаа явуулах чадвартай. Энэ утгаараа Сири нь бүх дэлхийн джихадын ээлжит фронт болж байна.

Нөгөөтэйгүүр, өрнөдийн ХМХ-үүд нь өнөөдөр америкийн эх сурвалжуудыг иш татан уламжлахдаа, Барак Обамагийн засаг захиргаа сирийн сөрөг хүчнийхэнд улам идэвхитэй туслахаар болж байна. Өмнө нь америкийн эх сурвалжууд, Тагнуулын төв газрын ажилтанууд сирийн сөрөг хүчнийхний зэвсэг болон байлдааны хэрэгслүүдийн нийлүүлэлтийг зохицуулж байна гэлээ. Эдгээр нь ү автомат зэвсэг, гранатомёт, байлдааны хэрэгсэлүүд болон танкийн эсрэг зэвсэг юм. Хилээр нууцаар нэвтрэхэд нь сирийн “Мусульманы ахан дүүс” зуучилж байна.

Тагнуулын төв газрын ажилтанууд зэр зэвсэгийг “Аль-Каидагийн” гарт оруулахгуйн тулд хянаж байна. Ингээд америкчууд ширхэг гранотомётын хувь заяаг хүртэл нүд салгалгүй харж буй нь ойлгомжгүй юм. Гэхдээ Вашингтоныг энэ нь төдийлөн түгшээгээгүй байна. Тэдний зорилго - Сирийн хууль ёсны засгийг унагах. Хэрэв үүний тулд америкчуудад ээлжит удаа “Аль-Каидатай” холбоотон болох хэрэг гарвал, тэр нь ч биелэлээ олно.