Украины нийслэлд Орос улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин болон Чечений тэргүүн Рамзан Кадыров нарын амь насанд халдахаар бэлтгэж байсан тухай эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагаа өндөрлөв. Орос улсын Ерөнхий прокурорын газар Украин улсад энэ оны 2-р сард баривчлагдсан Адам Осмаев болон Илья Пьянзин нарыг тус улсад өгөхийг хөөцөлдөж байна.

Илья Пьянзин болон Адам Осмаев нар нь 2012 оны 2-р сард Одессд баривчлагдсан. Тэд 2007 оноос Арабын Нэгдсэн Эмиратад нуугдаж байгаад ирсэн юм. Тэр үед Осмаев болон хэсэг чечень хүмүүсийг Москвад Рамзан Кадыровын амь насанд халдах ажлыг зохион байгуулаж байсныг сжиглэн барьсныг сануулъя. Гэтэл тэднийг нотлох баримтгүйгээс өөр хот руу гарч болохгуй гэж гарын үсэг зуруулж сулласанд тэд оргон зайлсан. Осмаев байцаалтан дээр Пьянзин болон өөр нэг этгээдийн хамт Орос улсын нутаг дэвсгэр дээр Владимир Путины амь насанд халдлага хийх гэж байсан тухайгаа ярьсан. Гэмт хэрэгтэнүүд одоо хоёр хүний амь насанд халдлага хийхээр бэлтгэж байсан тухай мөрдөн байцаалтын хавтаст хэрэгтэй танилцаж байна.

Ойрын үед хамваст хэргүүдийг украины шүүхэд шилжүүлнэ. Орос улс Осмаев болон Пьянзин нарыг төрийн зүтгэлтний амь насанд халдахаар бэлтгэж, мансууруулах бодисны хууль бус наймаа эрхэлсэн зэрэг бусад нилээд хэдэн заалтуудаар эчнээ яллах юм. Украинд тулгаж байгаа үндсэн ялууд нь халдлага зохион байгуулах болон түүнд оролцохоор бэлтгэж байсан аж. Хэрэгтэнүүд өөрсдөө анх баривчлагдсан үеэс аваад мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж, өөрсдийн хэргийг шууд хүлээсэн. Ийм маягаар тэд өөрсдийгөө Орос улсад эс шилжүүлэхээс хамгаалах оролдлого хийж буй юм.

Гэмт хэрэгтэнүүд тэднийг Орос улсад улс төрийн шалтгаанаар яллана гэж дэмжлэг хайх байх. Гэтэл Киев одоо Москватай харилцаагаа энэ асуудлаас болж хүндрүүлэхийг яавч хүсэхгүй. Пьянкин болон Осмаев нарт хүлээлгэсэн бүх ялыг зөвшөөрснийг тооцож, тэднийг шилжүүлэн өгөх нь зарчмын асуудал гэдэгтэй улстөр судлаач Леонид Поляков итгэлтэй байна.

Энэ хэрэгт ээлжит эрүүгийн хэрэг мэт хандаж хэрхэвч болохгуй. Түүнчлэн нөгөө талд шилжүүлнэ гэдэг бол хоёр орны харилцааны жирийн нэг асуудал ч биш юм. Учир нь энд гэмт аль нэг орны тэргүүний амь насыг хөнөөх гэсэн гэмт хэргийн тухай яригдаж байна. Магадгүй, олон улсын эрхийн зарчмуудын дагуу ийм гэмт хэрэгтэнүүд нь аль улсын тэргүүний амь насанд халдах гэж байсан тэр улсад өгөх ёстой байх. Тиймээс би үзэхдээ, Орос улс украины талыг тус улсад өгөх процессыг аль болох түргэсгэх олон баримт болон шалтгаан байгаа гэж бодож байна.

Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн суудалд суусан 2000 оноос түүний амь насанд халдах гэж дор хаяж 12 удаа оролдсон гэж сэтгүүлчид тооцоолжээ. Одоогийн дэлхийн улс орны тэргүүн нарын дунд Кубын Фидель Кастро хамгийн их аюулд байсан. Түүний амь насанд 100 удаа халдах гэж оролдсон.