Ираны нефтийг хятадад нийлүүлэх асуудал нэлээд тодров. Вашингтоноос хятадын худалдан авагчдын талаар хориг арга хэмжээ авна гэдгээс Бээжин эмээлгүй ираны нефтийг урьдын хэмжээгээр худалдан авсаар байна. Үүний хариуд АНУ ираны өөр төрлийн бараа таваарын нийлүүлэлтийг нэлээд багасгахыг Бээжингээр зөвшөөрүүлэв.

АНУ-ын хучит шахалтаар ЕХ-оос Ираны эсрэг тогтоосон хоригийг 7-р сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэв. Хятад улс АНУ-ын шаардлагаыг биелүүлж, хоригт нэгдэх эсэх нь тодроогүй байсан. Хятад хоригийг зөрчсэн улсуудын тоонд орохгүй байна гэж 6-р сарын 26-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгджээ. Хятад АНУ-ын шахалтад автаж, Иранээс авах нефтиэ багасгасан гэж шинжээчид таамаглав. Харин Бээжин Вашингтон хоёр албан бус панзлал байгуулсан нь илрэв. Хятад ираны нефтийг цаашид худалдан авахын хариуд ираны өөр төрлийн бараа таваарын импортыг багасгав.

Байдлаас харахад Вашингтонтай ийн хэлэлцээр байгуулна гэдэгт Хятад итгэхгүй байсан. Тухайлбал 5-р сарыг бодоход Иранээс 6-р сард авсан нефтийг 17 хувиар нэмэгдүүлжээ. Түүнээс гадна тус улсаас авах нефтийн хэмжээг 4-5-р сард бас нэмэгдүүлэв. Сүүлийн 11 сард импорт эрс нэмэгдэж сард 2,6 тэрбум тонн буюу хоногт 635 мянган баррельд хүрэв.

Хятад улс Иранээс нефть авахаа болихоор шийдвэрлсэн ч тэгэх аргагүй байна гэж Оросын нефть хийн аж үйлдвэрийнхний холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль мэдэгдээд: «Хятад Япон хоёр улс ба бусад орон Иранээс нефть нэлээд удаан авч байсан бол заводууд нь ираны нефтийг л боловсруулах онцлогтой болсон. Өөр нефтиэд шилжих нь их хэмжээний зардал шаардана. Түүнээс гадна технологийг өөрчлэх хэрэгтэй. Япон, Хятад, Энэтхэгийн хувьд Венесуэл буюу Нигериэс нэмэлт хэмжээний нефть авах нь их үнэтэй үйл хэрэг болно. Тээвэр худалдан авагчийн ашгийг «зальгана» гэв.

Иймээс Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг гурав нефтийн хоригийг тойрох замыг эрсэн бололтой. Эдгээр улс түүхий нефть ачсан ираны шатахуун зөөгчийг даатгах асуудлыг шийдвэрлэв. Ираны эсрэг хориг ийнхүү даатгахыг олон улсын компаниудад хориглосон юм. Ираны нефтийн импортээр 3-р байр эзлэж байгаа Япон ираны шатахуун зөөгчдийг даатгах 7,6 тэрбум долларыг арга буюу эрсэн. Импортыг зогсоосноор хүлээх хохирол энэ хөрөнгөөс хэтрэхийг Токио тооцоолов. Иймээс түүхий нефтийг Японд энэ сарын сүүлээр ахин нийлүүлж эхлэнэ. Нефть 8-р сарын 2 дахь хагаст Японд хүрэх юм. Өөрөр хэлвэл Япон америкийн хоригийг дөнгөж нэг сар даган мердэв.

Эхлээд Өмнөд Солонгос нефтийн импортыг бас зогсоов. Гэвч Сеулд худалдааны дайн зарлана гэсэн Тегераны сүрдүүлэг үр дүнд хүрчээ. Одоо Өмнөд Солонгос импортыг сэргээх боломжийг авч үзэж байна. Иран шатахуун зөөгчийг өөрийн хөрөнгөөр даатгах учир удахгүй шийдвэр гаргах бололтой. Эрчим хүчний аюулгүй байдал хоригийг даган мөрдөхөөс татгалзсны бас нэг шалтгаан боллоо. Өмнөд Солонгосын нефтийн импортын бараг 10 хувь нь бас Иран улсад ногдож байна шуу.

Тегераны өөр тунш Энэтхэг улс нефть тээвэрлэхэд ираны шатахуун зөөгч хөлгүүдийг хэрэглэж байна. Манай орон хэрэглэж байгаа нуурс ус төрөгийн дөрөвний нэгийг гадаадаас авдаг. Иймээс Иранээс нефть авахаас татгалзаж чадахгүй гэж Нью –Дели тэмдэглэв.

Түрк улс ч ираны нефтийг худалдан авсаар байна. Ираны нефтийн экспортын 7 хувь нь тус улсад ногдож байна. Түрк тус улсаас хоног дутам 200 мянган баррель нефть авч хэрэгцээнийхээ 30 хувийг хангаж байна.

Ираны нефть худалдан авч байгаа азийн орнуудын байр суурь Иранд хоригийн үзүүлэх зохисгүй нөлөөг нэлээд зөөлрүүлж, хоригийн бодлогыг үр дүнд хүргэхгүй байна. Түүнээс гадна АНУ-аас Япон, Өмнөд Солонгос, Түрк улсуудт ай тогтоосон холбоотны харилцаанд өө сэв гарсан юм. Вашингтонд зарчмын хувьд чухал асуудлаар нэгдсэн байр суурийг боловсруулж чадаагүй байна. Байдлаас харахад Хятадын талаар ч Вашингтон ухрав. АНУ Ираны эсрэг хоригийн тусламжтайгаар Хятадын эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулахыг санаархсан бололтой.