Өнөөдөр Стамбулд ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгчийн орлогч Хельга Шмидт, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Али Багири нар зөвлөлдэж байна.

Ираны шинжээчид НҮБ-ын байнгын гишүүн таван улс ба Германи бүрэлдэхүүнд нь орсон олон улсын зургаан зуучийн төлөөлөгчидтэй 7-р сарын 3-нд Стамбулд зөвлөлгөөн хийлгэж, энэ удаагийн уулзалт хэдийд ямар хэмжээнд хийх асуудлыг зохицуулсан билээ. Өнөөдөр Стамбулд талууд Ираны цөмийн хөтөлберийн тойрны зөрчлүүдийг арилгах замыг цаашид эрэх юм.

Ийн хэмжээнд хийх хэлэлцээ нэг жилийн өмнө тасалдан зогссон билээ. Денгэж 4-р сард хэлэлцээг сэргээж амжив. Ийн хэлэлцээ Стамбул, Багдад, Москвад хийгээд байна. Москвагийн уулзалт эргэлт гаргав. Хэлэлцээ дампуурвал асуудлыг хүч хэрэглэж шийдвэрлэх аюул мен хэлэлцээний өмнө тулгарсан юм.

Москвад ийн хувилбарыг хэрэглэх аюулыг арилгаж амжсан боловч хэлэлцээний үйл явцад шинэ саад тотгор тулгарав. АНУ-ын шахалтаар 7-р сарын нэгнээс хэрэгжүүлж буй ЕХ-ны нефтийн хоригийн хариуд Ормузын хоолойг хаана гэж Тегеран сүрдүүлэв. Дэлхийн нефтийн экспортын 40 хувийг энэ хоолойгоор тэвээрлэдэг. Персийн булангаас нийлуулсэн нефть Азид барагцаалбал 80 хувь эзлэж байна. Иран нефтиэ нийлүүлж байтал хоолойг хаахгүй гэж Лалын хувьсгалын харуулын корпусын төлөөлөгч Алирез Тангсири өнөөдрийн уулзалтын өмнө мэдэгджээ.

Гэвч Тегеран Ормузын хоолойг хэлэлцээний үеэр шахалт үзүүлэх хөшүүрэг болгох бодолтой байна. Гадаад, батлан хаимгаалах бодлогын зөвлөлийн шинжээч Владимир Аверчев хэлэхдээ: «Бүх тал ямар ч хэлэлцээнд өөртэд нь ашигтай хэрэгслийг ашиглахыг хичээдэг. Иран Ормузын хоолойг хаах боломжийг хэрэглэж ирсэн. Энэ хоолойг хаахад хэзээ ч хүргэхгүй гэж АНУ-аас шууд мэдэгдэв. Эдүгээ Ормузын хоолойн тойрны түгшүүртэй байдал нефтийн үнийг тур зуур нэмэгдүүлэхэд нөлөөлж байна» гэв.

Барак Обама ерөнхийлөгчийн сонгууль 11-р сард болтол Ормузын хоолой буюу өөр ямар нэг шалтгаанаас болж Ираны эсрэг хүч хэрэглэх ажиллгааа явуулахгүй гэж шинжээч үзэж байна. Гэвч Иран АНУ-ын хооронд «хязгаарлагдлмал мөргөлдөөн» гарч болзошгүй гэж «Геополитика» сэтгүүлийн газрын эрхлэгч Леонид Савин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Иран хоолойд мина тавьж эхлэвэл байдал эрс даамжрах юм. АНУ-аас ямар нэг хязгаарлагдмал цэргийн ажиллагаа явуулж болзошгүй. Лалын хувьсгал ялснаас хойш Иран Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн үед ийн ажиллагаа явуулсан билээ. Энэ удаад сөргөлдөөн хэр хурцдаж, хор уршиг нь ямар болох вэ? Миний бодоход бүх тал түгшүүртэй байдлыг хурцатгах биш намжаахыг сонирхож байна» гэв.

Ираны цемийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээг сэргээсэн явдал дээрх таамаглалыг ор үндэстэй болгов. Өнөөдөр Стамбулд хийж буй хэлэлцээнд их найдвар тавихгүй байна. Гэвч цуврал хэлэлцээ харилцан найр тавих шийдвэр гаргах үр дүнтэй болж магадгүй. Ямар байсан ч өөдрөг үзэлтэй зүтгэлтнүүд ийн үр дүнд хүрэхэд найдаж байна.