Хятадын Чжухай хотын тэтгэвэртээ гарсан нэгэн иргэний агаарын нисэгч Гао Гуансюэ өөрийн төслөөр шумбагч завийг онгоц барьжээ. Одоо тэр өөрийн бүтээлээ худалдах бодолтой байна гэж “Чайна дейли” сонин бичжээ. Завийг орон нутгийн жуулчны нэгэн компани 380 мянган юаниар /59,6 мянган долл./ худалдаж авахад бэлэн байна. Өмнөд-Солонгосын тэнгист хийсэн хоёр цаг үргэлжилсэн аялал худалдан авагчдыг ийм сонголт хийхэд нь хүргэжээ. Завь жижиг овортой бөгөөд түүний урт 6,4 метр, өргөн метр орчим, өндөр нь 1,2 метр аж. Завь багийн таван хүн болон ер бусын аялалд дуртай зорчигчдын сонирхолд нийцэхээр хийгдсэн аж.