Сибирьт ойн түймрийн талбай үргэлжлэн нэмэгдсээр байна. Мягамар гаригийн өглөө түймэрт 11 500 га газар автагдаад байна. Красноярскийн хязгаар болон Томскийн муж, Тувагийн нутаг дэвсгэр дээр гал дүрэлзэж байна. Гал утраахаар хоёр мянга орчим хүн, 300 гаруй нэгж техник болон нисэх хүчин дайчлагдаад байна. Түймрийн үндсэн шалтгаануудын нэг агаарт амралтаа өнгөрүүлэх гэсэн орон нутгийн иргэдийн болон жуулчдын галтай болгоомжгүй хандснаас болжээ.