Олимпийн наадмын тамирчид аврага амжилт тогтооход бэлдэж байхад лондоны халаасны хулгайчид арга ажиллагаагаа боловсронгүй болгож байна. Өдер бүр тэндний хулгай дунджаар 1700 хүнийг хохироож байна. Британийн цагдаагийн хүчин сонор сэрэмжтэй байхыг зочдод зөвлэв. Хулгайчид гудамжад нэг ёсны жужиг тоглож, жуулчдыг дээрэмдэж байна.

Жуулчин Лондоны гудамжаар явж, Олимпийн нийслэлийн үузэсгэлэнт байдлыг сонирхон үзэж байна. Газрын зураг барьсан үл таних залуу ойртож, Тауэр руу явах замыг асууж, ярилцаж, анхаарлыг сулруулна. Гэнэт 3 дахь «согтуу» этгээд гуйн ирж, тэврэж, бүжиглэн дуулж, цаашаа явна. Жуулчныг тэврэх үеэрээ хулгайлсан мөнгө эдийг 4 дэх этгээдэд дамжуулна. Жуулчин түрийвчээ алдсанаа цайны газар буюу дэлгүүрт мөнгө төлөх үеэрээ мэднэ.

Дээрэмдэж дадсан хулгайчид ухаанд багтамгүй гэмээр хувилбарыг зохиож, бүлгээрээ ажилладаг. Ийн олон бүлэг Румын, Литва, Өмнөд Африк болон Дорнод Европээс Олимпийн үеэр Британид иржээ.

Луйварчид хулгай хийхийн өмнөх ажиллагаагаа нарийн сургуулилж, ухрах замаа бодож олж байна. Мөнгөө алдахгөйн тулд төрөөвчээ өргэлж үзэх хэрэгтэй гэж Лондоны оршин суугч Жеймс Монк хэлээд: «Халаасандаа хийсэн түрүийвчээ барьж бай. Хулгайч мөнгө, цахим картыг сонирхдог. Харин үнэмлэх, баримт бичгийг сонирхохгүй. Цшнхээ чанга барьцгаа. Худалдааны төв, метро, цэнгээний газар, гудамж өөрөөр хэлвэл олон хүн цугларсан газарт таныг дээрэмдэнэ. Мэдээжээр цагдаа нар хулгайчдыг саатуулахыг оролдож байна. Гэвч хулгайчид их дадсан учир баривчлахад хэцүү» гэв.

Гудамжны луйварчин долоо хоногийн дотор 4 мянга гаруй стерлингийн фунт буюу 6 мянган ам доллар хулгайлж авна. Тэд хулгайлсан гар утас буюу гар компьютерийг хар зах зээлд худалдахаар эх нутаг руу гаа явуулдаг. Олимпийн наадмын өмнө Скотленд-Ярд хулгайд сэжиглэгдсэн 80 гаруй хүнийг баривчлав. Гэвч Скотленд-Ярдын ба Олимпийн наадмын үеэр ажиллуулахаар хөлслэсэн бас 9 мянган цагдаагийн үйл ажиллагааны үр дүн Лондоны оршин суугчид ба зочдыг тайтгаруулахгүй байна.