Монгол туургатны зохиолчдын олон улсын анхны наадам Улаан Үдэд боллоо. Энэ нь орчин цагийн утга зохиолын орон зайд болсон хосгүй наадам юм. Монгол, Орос, Хятад зэрэг гурван улсын зохиолчид туршлага солилцож, «Үргэлжилсэн зохиол», «Яруу найраг», «Жужгийн зохиол» зэрэг секцэд бүтээлч, ажил хэрэгч уулзалт хийжээ. Наадмын 2 дахь өдөр Монгол улс болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Тыва, Якут, Алтай, Забайкальский хязгаар, Эрхүү мужийн бараг 60 зохиолчийг буриадын анхны эрдэмтэн Доржи Банзаровын өлгий нутагт хүлээж авсан байна. Наадамд оролцсон бүх төлөөлөгчид хамтын ажиллагааны тухай протоколд гарын өсэг зурав. Хамтын ажиллагааны хөрээнд ном гаргаж, тюрк-монгол бөлгийн хэлээр орчуулж, монгол туургатны нийтийн өвийг хэвээр хадгалж арвижуулах юм.