Кубанд үерийн уршгаар бүрэн эвдрэн нурсан барилга байшингийн тоо бараг 1200-нд хүрсэн тухай өнөөдөр ОХУ-ын Онц байдлын яамнаас «Интерфакс» агентлагад мэдээллээ. Яамны мэдээлснээр 29 мянган хүн бүх эд хогшилоо алдаж, бараг 5500 хүн их хэмжээний эд материалаг хохирол хүлээсэн байна. Орон сууны 8 мянган байшин бүс нутагт аадар борооны улмаас усанд авахуулжээ. Сүүлийн хоногт тусгай газрудын мэргэжилтнүүд Кубанийн гай гамшигт нэрвэгдсэн нутагт ариун цэврийн ажиллагаа явуулав. Түүнээс гадна тэд амьжиргааны системийг сэргээж, эндхийн оршин суугчдыг хүнсний бүтээгдэхүүн, ундаагийн усаар хангаж байна. 15300 гаруй хүн болон 2300 орчим нэгж техник үерийн уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байна. 7-р сарын 6-7-нд Кубан бүс нутагт аадар бороо, үерт 34650 хүн нэрвэгдэж, 171 хүн амь үрэгджээ.