Япон даяар маш халуун байгаа учраас 13 хүн нас барж, 5400 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн тухай өнөөдөр Киодо агентлаг эрх баригчдын тоо баримтуудыг үндэслэн мэдээллээ. Гол төлөв хүүхдүүд ба хижээл насны хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлжээ. Хойд Хоккайдо арлаас гадна японы бараг бүх муж улсад Цельсийн шаталбараар 30 хэмээс илүү халуун байна. Ойрын өдрүүдэд цаг уурын байдал өөрчлөгдэхгүй гэж цаг уур судлаачид таамаглав. Энэ долоо хоногийг дуустал 35-36 хэм халуун болно гэж тэд үзэж байна.