Сирийн арми химийн зэвсгээ хил орчмын нисэх онгоцны буудлуудад байрлуулж байна гэж өнөөдөр сөрөг Сирийн чөлөөт армиас тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Сирийн чөлөөт армийн нэгдсэн командлал химийн зэвсэг байрлуулсан газрыг сайн мэднэ гэж мэдэгдэлд заасан байна. Химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж өчигдөр Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси мэдэгдэв. Мөн химийн зэвсгийн бүх агуулах засгийн гязрын цэргийн хяналтад байна гэж тэрээр батлан илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ийн аюул тулгарсантай холбогдуулан сирийн эрх баригчдад сэрэмжлэх шаардлага тавьжээ. Түүнчлэн ЕХ, Их Британи болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн ГХЯ-ны мэдэгдэлд сэтгэл гүнээ тугшиж байгаагаа илэрхийлэв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху америкийн «Фокс ньюс» телевизийн сувагт ярилцлага өгч, сирийн дэглэм дампуурснаас хойш тус улс эмх замбараагүй байдалд орж, ийн нөхцөлд химийн зэвсэг террористуудын гарт оруузай гэж болгоомжилж байгаагаа илэрхийлэв.