АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн долоо хоногт Дамаскад явуулсан террорын ажиллагааг зөвтгэж байна. Террорын уршгаар дээгүүр албан тушаалтай хэдэн түшмэл амь үрэгдсэн билээ. АНУ Сирид хүч хэрэглэх ажиллагааг бүр эхнээс буруушаасан гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Одоо Сирид хүч хэрэглэхийн хариуд хүч хэрэглэж байгаа хүчин бий болсон гэж тэрээр хэллээ. Террорын ажиллагаа чухам хэн явуулсан тухай мэдээлэл АНУ-д байна уу гэсэн асуултад Нуланд хариулахдаа тагнуулын мэдээллийг уламжлахгүй гэв. Өнгөрсөн долоо хоногт амиа золиослогч террорист Сирийн Үндэсний аюулгүй байдлын албаны байшингийн дэргэд дэлбэрэлт үйлдэв. Үүний уршгаар дээгүүр албан тушаалтай хэдэн түшмэл түүний дотор Сирийн БХ-ын сайд Дауд Ражха, орлогч нь ерөнхийлөгч Башар Асадын эмэгтэй дүүгийн нөхөр Асеф Шаукат, Гадаадын тагнуулын албаны мөрдөн байцаах газрын тэргүүн Хафиз Махлюф, дэд ерөнхийлөгчийн цэргийн асуудал эрхлэсэн туслах Хасан ат-Туркмани нар амь үрэгдсэн юм.