Сирийн ерөнхийлөгч Башар Асад амласнаа биелүүлж, химийн зэвсэг хэрэглэвэл эмгэнэлт алдаа гаргана гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Башар Асад л ийн ажиллагааг бүрэн хариуцах ёстой гэж Обама онцлов. Химийн зэвсэг хэрхэвч хэрэглэж үл болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. АНУ байдлыг ажиглахын тулд бүх холбоотон, түнштэйгээ хамт ажиллана» гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. АНУ-ын сануулга химийн зэвсэг хэрэглэж мэдэх сирийн ямар ч хүчинд хамаатай гэж Нуланд онцлов. Гадаадын халдан довтлогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж үүний өмнө сирийн эрх баригчид мэдэгдсэн билээ. Гадаадын түрэжмгийллийн нөхцөлд Сирийн эрх баригчдаас химийн зэвсэг хэрэглэх боломж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны сэтгэлийг түгшүүлэв.