Өнөөдөр Стамбулд ираны цемийн асуудлаар ээлжит хэлэлцээ хийнэ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зэвлэлийн дэд нарийн бичгийн дарга Али Багери, ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд элч төлөөлгчийн орлогч Хельги Шмидт нар тэнд уулзах юм. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Герман эл асуудлыг шийдвэрлэхэд зуучилж байгаа хийгээд Ираны төлөөлөгчидтэй 6-р сарын 18-19-нд Москвад уулзаж урьдчилан бэлтгэлийн цуврал уулзалт хийхээр тохиролцсон билээ. «Энэ удаагийн уулзалтын зорилго санал зөрөлдөөнийг арилгаж, ахиц дэвшил гаргах замыг эрэхэд оршино» гэж ЕХ-ын төлөөлөгч хэллээ. Олон улсын зургаан зууч ураныг 20 ба түүнээс илүү хувиар баяжуулах ажиллагааг зогсоож, Фордод ураныг баячжуулах үйлдвэррийг хааж, 20 хувь хүртэл баяжуулсан ураныг Иранээс гаргахыг шаардаж байна. Тегеран ураныг баяжуулах эрхий нь хүлээн зөвшөөрч, Ираны эсрэг олон улсын хоригийг зогсоохыг урьдчилсан болзолын хувьд дэвшүүллээ. Иран цемийн хөтөлбөрөө хэлэлцэхэд бэлэн байна. Гэвч хэлэлцээ хийж байгаа түншүүд бидний байр суурийг бүрэн ойлгохгүй байна гэж Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салех Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчлах үеэрээ мэдэгджээ. Ураныг бүр 56 хувь хүртэл баяжуулахад бэлэн гэж Иран Стамбулын уулзалтын өмнөхөн сүрдүүлэв.