6-р сард Хятад улс 5-р сарыг бодоход Иранээс авах нефтийн хэмжээг 17 хувиар нэмэгдүүлж, 2,6 сая тонн буюу нэг хоногт 636 мянган баррельд хүргэсэн тухай өнөөдөр Bloomberg агентлагаас БНХАУ-ын Гаалийн ерөнхий удирдах газрын тоо баримтуудыг үндсэлэн мэдээлжээ. 2011 онд Хятад сар дутам дунджаар 2,3 сая тонн нефть Иранээс авч байсан юм. Хятад Иранээс нефть их хэмжээгээр авч байгаа хийгээд 6-р сард импортыг гурван сар дараалан нэмэгдүүлжээ. 5-р сард Хятад нефтийн хэрэгцээнийхээ 9 хувийг ираны нефтиэр хангаж байсан бол 6-р сард мөн үзүүлэлт 12 хувьд хүрчээ. АНУ ба ЕХ-оос Ираны цөмийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг саатуулахын тулд тус улсын эсрэг тогтоосон хориг 7-р сарын нэгнээс ажиллаж эхлэв. Иран атомын эрчим хүчнээ энх тайван зорилгоор ашиглах нь эргэлзээтэй гэж өрнөдийн орнууд үзэж байна. 6-р сарын 28-нд Хятад ираны бараа таваарын импортыг нэлээд багасгахын хариуд 180 өдрийн дотор дээрх хоригийг даган мөрдөхгүй байх эрх эдлэв. Хятад улс Иранээс авах нефтийг аль болох түргэн багасгахыг хүссэн ч тэгэх техникийн боломж алга гэж шинжээчид тэмдэглэв. БНХАУ-ын нефть боловсруулах олон завод дан ираны нефтийг боловсруулахад чиглэгдсэн юм.