Сирид өнөөгийн засгийн газрыг түлхэн унагаж, Үндсэн хууль бус замаар засгийн эрхэнд гарах нь тус улсад иргэний дайныг олон жилээр сунжруулж мэднэ гэж Сочид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Италийн ерөнхий сайд Марио Монтитой уулзах үерээ мэдэгдэв. Орос улс Сирид байдал хамгийн цуст хувилбараар даамжирч иргэний дайн болж хувиран Афганистан шиг олон жил үргэлжлэхээс сэрэмжлэхийг хичээж байна гэж тэрээр онцлов. Сирийн өнөөгийн удирдлага ч, зэвсэгт сөрөг хүчин ч хэлэлцээний үуйл явцыг зохион байгуулж, харилцан найр тавих ёстой гэж Путин мэдэгдлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Сири улсын байдлыг хэвийн болгоход зайлшгүй үйл ажиллагааг дэс дараатай дурдав. «Хоёр талаас гал зогсоож, хүч хэрэглэх ажиллагааг эцэсллүүлж, хэлэлцээ хийж, зохих шийдвэр гаргаж, ирээдүйн төр нийгмийн Үндсэн хуулийн үндэс суурь тавьж, бүтцийн өөрчлөлт гарах хэрэгтэй нэж тэрээр үзэж байна. Миний бодоход эс тэгвэл Сири эмх замбараагүй байдалд орно гэж Путин тэмдэглэв. Сирийн ирээдүйг ямар нэг тал ялагдах эсвэл ялах биш хэлэлцээ хийж харилцан найр тавих үндсэн дээр л шийдвэрлэх ёстой гэж Оросын ерөнхийлөгч дахин онцлов. НҮБ-ын хүрээнд харилцан найр тавьж болохыг Сирид олон улсын ажиглагчдын ажиллах хугацааг сунгасан явдал харуулсан гэж тэрээр мэдэгдэв. Өөрийн хариуд Италийн ерөнхий сайд Сири улсад «ливийн хувилбар» гэгч давтагдах ёсгүй гэсэн Оросын мэдэгдэлд нэгдэв. Итали Ливанд хэрэглэсэн хувилбарыг Сири улсад давтаж хэрэглэхийн төлөө байна гэж тэрээр тэмдэглэжээ. Нийгмийн бүх бүрэлдүүн хэсгийг нэгтгэсэн шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах хэрэгтэй гэж Монти мэдэгдлээ. Түүнээс гадна НҮБ-ын дурмийн 7-р бүлгийг үндслэн АЗ-ийн тогтоолыг ОХУ-ын дэмжлэггүйгээр батлаж болохгүй гэж Италийн ерөнхий сайд онцлов.