Цус урсгалтыг зогсоохын тулд ерөнхийлөгч Асадыг сайн дураараа огцрохыг санал болгосон АОЛ-ийн саналыг Дамаск няцаалаа. Дохад арабын орнуудын сайд нарын хийсэн мэдэгдэл нь Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож байгаа бүдүүлэг ажиллагаа гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жихад Макдеси хэлсэн байна. “Улс орныхоо цаашдын хувь заяаг шийдэх эрхээ сирийн ард түмэн эдлэх болно, тэд сүүлчийн санал хураалтын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн” гэж тэр хэлсэн байна. Хямралаас улс төрийн аргаар гарах хамгийн сайн хэрэгсэл бол сирийн дундын бүх нийтийн яриа хэлэлцээ гэж засгийн газар үзэж байгаа гэж дипломатч хэлсэн байна. “Хэрвээ манай араб ах дүү нар минь Сири улсын нөхцөл байдалд тэгтлээ санаа зовж байгаа бол манай улсад зэвсэг, мөнгө, хөлсний алуурчдыг явуулхаа л зогсоочих” гэж Макдеси онцлон тэмдэглэсэн байна.