Хятад улсад орсон усархаг борооноос үүссэн усны үерээс болж 7-р сарын хоёрдугаар хагаст 95 хүн амь насаа алдаж, 45 хүн ор сураггүй алга болжээ. БНХАУ-ын Иргэний засаг захиргааны яамны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. БНХАУ-ын 17 мужид 7-р сарын 20-ноос эхлэн тасралтгүй бороо орж байгаа юм. 1951оноос хойш ороогүй усархаг бороонд Бээжин хот нэрвэгдэж 37 хүн амь насаа алдсан байна. Хойд нутгийн Хэбэй, Шаньси, баруун хойд нутгийн Шэньси мужууд, ӨМӨЗО-ы нутгууд болон баруун урд Сычуань, Гуйчжоу мужууд бас нэрвэгдсэн байна. Байгалын гамшигт 6,23 сая хүн хэлмэгдсэн ба 567 мянгыг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Усны үер 29 мянган байшинг эвдлэн сүйтгэж, 50 мянга гаруйг гэмтээсэн байна.