Хэрвээ гадаадын улс орнууд түрэмгийлэл үйлдвэл Сири улс химийн зэвсэг хэрэглэх болно. ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси өнөөдөр Дамаскт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ. Манай улсын химийн зэвсэгтэй бүх складууд засгийн газрын цэргийн хяналтад байгаа гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Сири улсын өнөөгийн бодит байдал олон хүмүүсийн үзэж байгаагаас сайн байгаа гэж Макдиси хэлсэн байна. Улс орныхоо ирээдүйг зөвхөн сирийн ард түмэн л шийдэх эрхтэй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Сири улсын ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсэгт тавих хяналтаа хадгалаж чадаж байна гэж урьд нь Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгдэж байсан юм.