Өнөөдөр Тувад Амьд хөгжим болон шашин шүтлэгийн 14-р олон улсын наадам эхлэж байна. Энэ наадамд оросын бүс нутгуудаас болон Белорусс, Норвег улсуудаас ирсэн 30 гаруй хамтлаг, дуучид оролцож байна. Уулын Шориигийн нэрд гарсан “От Эне” болон москвагийн “Очелье сороки” ардын дуу бүжгийн ансамблиуд, Красноярск хотын “Дублин” жааз квартет зэрэг хамтлагууд энэ наадамд оролцож байна.Дэлхийн хамгийн доод өнгийн хоолойтой Альберт Кувезин дуулна гэж найдаж байна. Энэ наадам 7-р сарын 26 хүртэл үргэлжилнэ. Энэ наадмын үеэр “Уст-Хүрээ” буддын шинэ хийдийг нээх юм байна.