Иран улсын “зургаагийнхантай” хийх хэлэлцээр орлогчдын түвшинд мягмар гаригт Стамбулд болно гэж Иран улсын ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Хэлэлцээрийн тэргүүлэгчдийн орлогчдын түвшинд уулзалт болно гэж үзэж байна. Иран улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Саида Жалили али Бакери ираны талыг тэргүүлэх юм байна. Европын дипломат байгууллагын тэргүүн Кэтрин Эштоныг түүний орлогч Хельга Шмит төлөөлөх юм байна. Энэ уулзалтын үеэр талууд сөргөлдөөнийг даван туулах арга зам, дараачийн үндсэн хэлэлцээрийн үе шат дээр дэвшилтэд хэрхэн хүрэх, дараачийн уулзалтын товыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ удаагийн Стамбулын хэлэлцээрийн дараа Жалили, Эштон нар хэлэлцээрийн дүнг утсаар хэлэлцэх юм байна.