Хувийн хөрөнгө оруулагчид Хятад улсын батлан хамгаалах аж үйлдвэрт хөрөнгө оруулах боломжтой боллоо. Хятадын ардын чөлөөлөх армийн \ХАЧА\ Зэвсэглэлийн удирдах ерөнхий газар болон БНХАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухаан, техинк, аж үйлдвэрийн хорооны тогтоолоос иш татан “Чайна дейли” сонин мэдээлсэн байна.

Уул нь ХАЧА санхүүжилтээр дутаагүй юм. Сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын төсөв жил бүр 10 гаруй хувиар нэмэгдэж байгаа юм. Энэ жил батлан хамгаалахын зардал 11% болсон байна. Хятадын батлан хамгаалахын зардал ДНБ-ээсээ хурдан нэмэгдэж байгаа юм. ХАЧА-ийн сүр хүчийг нэмэгдүүлэх нь урьдын адил тэргүүлэх чиглэл гэж Бээжин үзсээр байна. Дэлхийн санхүүгийн хямралын хоёр дахь давалгаа үүсч магадгүй байгаа ч гэсэн хятадууд батлан хамгаалаах төсөвд мөнгө хайрлахгүй байгаагаас гадна батлан хамгаалахын хөтөлбөрийг санхүүжүүлэх шинэ эх унтрагыг хайсаар байна. Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа улсын үйлдвэр болон хувийн хөрөнгө оруулагчдын эрхийг тэнцүүлсэн явдал энэ утгаараа ойлгомжтой юм. Одооноос хувийн компаниуд батлан хамгаалахын улсын үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт болон зэвсэг боловсруулах, үйлдвэрлэхэд оролцох бүрэн эрхтэй боллоо. Тун удахгүй хувийн хөрөнгө оруулагчдын боловсруулж, үйлдвэрлэж болох зэвсэгийн цэсийг гаргах болно. Харин эх газрын Хятадын хөрөнгө оруулагчид л энэ салбарт хөрөнгө оруулах эрхтэй болно гэж тогтоолд заасан байна. Өнөөг хүртэл хувийн хөрөнгө оруулагчид батлан хамгаалахын аж үйлдвэрийн зарим нэгэн материал болон бүрдэл хэсгийг нийлүүлэх эрхтэй байсан ба томоохон төсөлд оролцдоггүй байсан юм.

Одоо Хятад улс байлдааны шинэ онгоц бүтээх, нисэгч онгоц тээгч болон бусад байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэх, сансарын хөтөлбөрийг хөгжүүлэх, компьютерийн сүлжээг ашиглан орчин цагын мэдээлэлийн дайнд оролцох армийн боломжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа юм. Хувийн хөрөнгө оруулалтыг татсанаар ХАЧА-д техникийн хувьд дахин зэвсэглэх нэмэлт боломжийг нээж өгч байна гэж оросын цэргийн шинжэээч Игорь Коротченко үзэж байна: «Үндэсний батлан хамгаалалтын чухал асуудлыг шийдвэрлэхэд хувийн хөрөнгийг татан оролцуулах үүд хаалгыг нээж өгөх хөгжлийн үе шат эхлэж байх шиг байна. Батлан хамгаалахын бүх чиглэлд хятадын зэвсгийн экспорт өсөж байгаа гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалт нь ХАЧА хүчээ зөв хувиарлах болон үндэсний ашиг сонирхолоо хамгаалахад зориулсан батлан хамгаалахын иновацийг хөгжүүлэх боломжийг олгоно» гэж тэр ярилаа.

Америкийн шинжилгээ судалгааны АиЭйчЭс Жанес компанийн шинжээчдийн үзэж байгаагаар ойрын таван жилд хятадын батлан хамгаалахын төсөв 2 дахин нэмэгдэнэ. БХАТИХ-аас батласан батлан хамгаалахын зардлыг энд авч үзсэн ба хувийн хөрөнгө оруулалтыг тооцоогүй юм. Бээжин өөрийн сөнөөгч онгоц болон бусад байлдааны техникээ хэрхэн шинэчлэхээс хятадын батлан хамгаалахын зардлын хэмжээ шалтгаалах болно. АНД-н бүс нутагт АНУ-ын цэргийн оролцоо өсөж байгааг Хятад улс өөрийнх нь стратегийн ашиг сонрхолд аюул учруулна гэж үзэж байгаа учраас хятадын батлан хамгаалахын зардал өсөн нэмэгдэж байгаа гэж шинжээчид үзэж байна.