Башар Асадын өөрийнх нь болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг хангасны төлөө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг АОЛ уриаллаа. Дохад урьд шөнө хуралдсан АОЛ-ийн ГХЯ-дын сайд нарын хуралдаанд оролцогчдын үзэж байгаагаар сирийн одоогийн удирдлага аль болохоор хурдан Сири улсын засгийн эрхийг шилжилтийн засгийн газарт шилжүүлэх ёстой гэнэ. Энэ засгийн газар нь сөрөг хүчнээс тэр дундаа түүний зэвсэглэсэн жигүүр болох Сирийн чөлөөт арми гэгчээс бүрэлдэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн байна.

Нармай арабын энэ байгууллага бас НҮБ-ын ажиглагчдын бүлгийн ажил үүргийг өөрчлөхийг санал болгожээ. Түүний мандатын хугацааг баасан гаригт НҮБ-ын АЗ сунгасан билээ. Тус улсад засгийн эрхийг энхийн замаар сөрөг хүчинд шилжүүлэхэд тэдний үүрэг чиглэгдэх ёстой гэж сайд нар үзжээ. Ийм “энхийн шилжилтийг” яаж хийх гэж байгаагүй тайлбарласангүй. Хуралдааны дүнг ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдэд танилцуулахын тулд АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Москва, Бээжинд очих гэж байгаа тухай АОЛ-ийн сайд нарын хуралдааны явцад чих дэлсэж байлаа.

Башар Асадын дэглэмийг унагах зорилгоор Сири улсын хэрэгт зэвсэглэн хөндлөнгөөс оролцохын тулд НҮБ-ын индэрийг ашиглах гэсэн санааг Орос, Хятад улсууд л өнгөрсөн долоо хоногт таслан зогсоосон билээ. АНУ, Франц, Герман, Португал, Их Британи улсуудын санаачилсан тогтоолын төсөлд Орос, Хятад улсууд эрхийнхээ дагуу хориг тавьсан юм. Санал хураалтын өмнө болсон мэтгэлцээний үеэр Орос, Хятад улсуудын байнгын төлөөлөгчид улс орныхоо дотоодын хэргийг сиричүүд өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгдсэн юм. Мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудын байр суурийг боловсруулах тийм нөхцлийг бий болгох нь олон улсын хамтын нийгэмлэгийн зорилго байх ёстой. АОЛ-ийн одоо санал болгож байгаа хувилбар Сири улсын хямралын гал дээр тос нэмнэ гэж улс төр судлаач Станислав Тарасов үзэж байна: «Энэ хувилбар нь зөвхөн Сири улсын байдлыг хурцатгаад зогсохгүй нийт бүс нутгийн байдлыг хурцатгана. Энэ мөргөлдөөн улам сунжраад зогсохгүй геополитикийн өргөн хүрээтэй болж байгааг бид харж байна. Сирийн дотоодын хэрэгт арабын орнууд болон Түрк улс хөндлөнгөөс нээлттэй оролцож байгаа нь сирийн талбар тус бүс нутгийн тогтворгүй байдлын голомт болж эхлэж байгааг харуулж байна. АОЛ Сири улсын эргэн тойрны нөхцөл байдлыг түгшүүртэй болгоход шууд оролцож байгаа нь харагдаж байна. Түүний “арабын хаврын” үйл ажиллагаанд хандаж байгаа туйлбаргүй бодлогыг юуны өмнө арабын орнууд шүүмжилж байна. АОЛ өөрийн түнш АНУ-тай адилхан бодлого баримтлаж байгаа юм. АНУ хэнийг ардчилагч гэх вэ, хэнийг дарангуйлагч гэх вэ, хэнийг унагах вэ, хэнийг томилох вэ гэдгээ дураараа шийдэж байгаа» гэж тэр ярилаа.

АОЛ-ийн орнуудын ГХЯ-дын тэргүүнүүд Башар Асадыг огцрохыг уриалсан нь Женевт 6-р сарын 30-нд болсон олон улсын бага хурал дээр хэлэлцэн тохирсон зүйлд шууд дуудлага өгч байна гэж ойлгож болно. Уул нь тэр хуралд АОЛ оролцсон л юмсан. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн улсууд болон арабын орнууд, олон улсын байгууллагуудын нэр хүндийг ашиглан мөргөлдөөнд оролцож байгаа хоёр талд хоёуланд нь шахалт үзүүлэх шийдвэрийг тэр хуралаас гаргасан юм. Тэднийг энх тайванд хүргэхэд албадах асуудлыг Женевт Дохагоос илүү тайлбарласан билээ. Энхийн зохицуулалтын явцаас нэг ч талыг гаргалгүйгээр хэлэлцээрийн ширээнд суулгах нь чухал байгаа юм.