ЕХ-ны 27 улсын ГХЯ-дын тэргүүнүүд өнөөдөр сирийн эсрэг ээлжит17 дахь багц хориг арга хэмжээгээ сайшаалаа. Франс Пресс агентлаг дипломат эх сурвалжаас иш татан энэ тухай мэдээлсэн байна. ЕХ-нд орохыг хориглосон сирийн хувь хүмүүс болон хуулийн этгээдүүийн нэрсийн жагсаалтыг өргөтгөх болон тэдний Европ дахь дансуудыг битүүмжлэх тухай ярьж байгаа юм. Дипломат эх сурвалжийн мэдээнээс хархад ЕХ “хар цэс” гэгчдээ 26 хүн бас хоёр, гурван байгууллагыг нэмж оруулах бололтой. Брюссельд ЕХ-ны ГХЯ-дын сайд нарын уулзалт эхлэхийн өмнө хориг арга хэмжээг өргөтгөх асуудлыг шийдсэн байсан гэж эх сурвалж тэмдэглэсэн байна. ЕХ-ны дипломат байгууллагуудын тэргүүн Кэтрин Эштон уулзалтад ирэхдээ, Сири улсад зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчиж байгаа гэж үзсэн хөлгүүдийн ачааг шалгах шийдвэр сайд нар гаргана гэж мэдэгдсэн байна. Түрүүчийн 16 дахь багц хориг арга хэмжээг ЕХ-ны ГХЯ-дын сайд нар 6-р сарын 25-нд Люксембургт уулзахдаа баталсан юм. Одоогийн байдлаар ЕХ-ны “хар цэст” Сири улсын 129 иргэн, 49 компани ороод байна.