Хойд Солонгос улсын удирдагч асан Ким Чен Ир болон түүний гэр бүлд үйлчилж байсан японы сушигийн шеф тогооч Хойд солонгос улсад эргэн ирж байна. Өнөөдөр энэ тухай өмнөд солонгосын Чосон Ильбо сонин мэдээлсэн байна. Кендзи Фудзимото гэсэн хоч нэрээрээ алдаршсан шеф тогооч БНАСАУ-ын шинэ удирдагчийн урилгаар тус улсад очих гэж байна гэж сонин тайлбарласан байна. Фудзимото нь Кимийн гэр бүлд 13 жил үйлчилсэн бөгөөд БНАСАУ-ын удирдагчийн нууцлаг амьдралын тухай хэд хэдэн ном бичсэн юм гэж сонин тодруулсан байна. БНАСАУ-ын шинэ удирдагчид бэлэг болгож хөх өнгийн тунец загас авч явна гэж Фудзимото ярьжээ.