ОХУ-ын ерөнхий сайд Влаадимир Путинд Япон улсын ерөнхий сайд Йосихико Нодагийн бэлэглэхээр амалсан акита-ину үүлдрийн гөлгийг японы ГХЯ-ны сайд Коитиро Гэмба Сочи хотод авч ирнэ гэж японы ОНХМХ-үүд мэдээллээ.Месксик улсад болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалт дээр хоёр тэргүүн уулзах үеэр Путинд акита-ину үүлдрийн гөлөг бэлэглэнэ гэж Нода амалсан билээ. Гэмба бямба гаригт Сочи хотноо ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой уулзах юм. Энэ үеэр Сочи хотод байх Владимир Путинд Коитиро Гэмба өөрийн гараар гөлгийг хүлээлгэж өгөх байх гэж эх сурвалж мэдээлсэн байна.