Дорнод-Сибирийн байгалийн хийг Хятад улс руу тавих “Алтай” хийн хоолойг Монгол улс өөрийн нутгаар дамжуулан тавихыг санал болгож байна. Энэ нь эдийн засгийн үндэслэлтэй юм гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдсэн. Хятад хүртэл хийн хоолой нь нэг мянган км дөт болох юм. Монголын төрийн тэргүүн хөршүүдээ энэхүү төсөлд Монгол улсыг оруулахыг уриалсан юм.

Орос улсын Нефть хийн аж үйлдвэрийн холбооны тэргүүлэгч шинжээч Рустам Танкаев үзэхдээ, энэ бол тийм ч амар зүйл биш гэж байна: «Ийм саналыг Монгол улс нэг бус удаагаа тавьж байгаа юм гэж Рустам Танкаев ярьж байна. Гэтэл тэр бүгдэд хятадууд хийн хоолойг Монгол улсын нутгаар дамжуулахад эрс эсэргүүцдэг.Тэд Монгол улс энэхүү транзитыг аж ахуйн аливаа асуудлаа шийдвэрлэхэд, тэр ч бүү хэл ул төрд ч ашиглаж магад гэж болгоомжилдог. Орос улс аль эрт Хятадын хийн хоолойн ямарч чиглэлийг авч үзэхэд бэлэн байгаа. Бидний хувьд юуны өмнө хятадын зах зээлд гарах нь чухал» гэж хэлсэн.

Хийн хоолойн транзит хувилбарын тухайд гэвэл, Хятад улс нь өөрийн болгоомжлолыг тайлбарлахдаа, оросын Өрнөдийн орнууд руу Украины нутгаар дамжуулан хийн хоолойгоор нийлүүлсэн сөрөг туршлагыг иш татдаг. Украин улс улстөрийн болон эдийн засгийн шалтгаануудаар нэг бус удаагаа хоолойг хааж, өрнөдийн орнуудыг өвлийн дүн хүйтэнд хийгүй үлдээж байсан удаатай. Орос-Хятад-Монгол хийн хоолойн шугамнд ийм юм тохиолдохгуй гэх баталгаа байна уу?

Монголын хувьд бол оросын хөх түлшийг Хятад руу транзитлагч орон болж болно –энэ бол ашигтай. Нэгдүгээрт, тус улс транзитээс ашиг орлого авна. Энэ бол үнэгүй үйлчилгээ биш. Хоёрдгаарт, Монгол улс нь энэхүү хийн хоолойноос ашиглаж болно, энэ нь аж ахуйн олон асуудлуудыг шийдвэрлэхэд тустай болно. Юуны өмнө энэ нь одоогийн байдлаар хүн ам нь түлшний оронд нүүрс ашиглаж байгаа Улаанбаатарын хийн хангалтын төслийн тухай яригдаж байгаа юм. Хийн хоолойг дамжуулбал энэ нь Монгол улсад эрчим хүчний хомсдолын тулгамдсан асуудлыг нилээд зэрэг шийдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний хүчдэлүүдгүйгээр тус улсын ашигт малтмалын нөсөр төслүүдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй юм. Харин нүүрсний болон хүдэрийн баян орд газруудын боловсруулалт нь Монгол улсыг хөгжүүлэх гол чадавхи болж байна.

Гэхдээ Хятад улс нь Монголыг төсөлд оруулахад зөвшөөрсөн байлаа ч түүнийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй юм. Хятад, Орос хоёрын хооронд цөөнгүй асуудлаар тохиролцох үлдэж буй юм: «Учир нь гэвэл, Хятад улстай урт хугацааны хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсаны дараа л, хийн холойг барьж байгуулж болох юм гэж Рустам Танкаев ярьж байна. Гэхдээ Хятад улс яарахгуй байна. Одоогийн байдлаар тус улс нь Түркмень, Узбекистан, Казахстан, Ирантай дунд хугацааны хийн гэрээгээр хангагдаад байгаа. Энэ нь Хятадад тэдний үзэж байгаагаар Орос улстай хийн үнийг наймаалцах боломж олгож байгаа аж. Тиймээс хийн хоолойг барих ажил нь үнийн байдал тодорхой болтол эхлэхгүй» гэж хэллээ.

Энэ тохиолдолд зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Монгол улсын хувьд Оросоос хий дамжуулах хоолой барьж байгуулах төслийн тухай бодсон нь дээр. Юутай ч ийм боломжийг судлан үзэж болох л юм.