АНДЭЗХАБ-ын форумыг ОХУ даргалаж байгаа хүрээнд аялал жуулчлалын сайд нарын зөвлөлгөөн Хабаровск хотод эхэллээ. Энэ форумын зохион байгуулах хороо өнөөдөр энэ тухай мэдээллээ. Сайд нарын зөвлөлгөөн болохын өмнө өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын бүлгүүдийн хуралдаан болсон байна. Агаарын тээвэрлэлтийн хүрээг либералчлах, аялал жуулчлалын чиглэл болон бат бэх бизнесийн нөхцлийг хангах, аялал жуулчлалын салбар дахь саад тотгорыг арилгах, эко аялал жуулчлал болон аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтыг татах зэрэг үндэсний төслүүдийн тухай илтгэлийг хуралдаанд оролцогчид тавьж байна гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Агаарын нислэг болон тээврийн хүрээний олон улсын хамтын ажиллагааны асуудалд хуралдааны явцад онцгой анхаарал хандуулсан гэж тэмдэглэсэн байна. Сайд нарын хуралдаан маргааш өндөрлөнө. Хуралдааны төгсгөлд сайд нар төгсгөлийн тунхаглал батлах болно.