Сири улсын эсрэг хоригийг чангатгах болон тус улсын дүрвэгсэдэд тусламж үзүүлэх асуудал ЕХ-ны 27 улсын ГХЯ-дын сайд нарын өнөөдөр болох уулзалтын гол сэдэв байх болно. Башар Асадын дэглэмд зэвсэг нийлүүлж байгаа явдлыг таслан зогсоохын тулд Сири улс руу явж байгаа тэнгисийн болон агаарын хөлгүүдийг тусгайлан шалгах асуудлыг ЕХ-ны зөвлөл зөшилцөх ёстой гэж европын эх сурвалжууд мэдээлж байна.Мөн Сири улсын “хар цэст” нэмж 26 хүнийг бичих юм байна. Хэрвээ европын банкуудад сирийн хүчний байгууллагуудын дансууд илэрвэл түүнийг битүүмжлэх албан ёсны шийдвэрийг ЕХ гаргах юм байна.Одоогийн байдлаар “хар цэс” гэгчид ерөнхийлөгч Башар Асад, түүний гэр бүл болон сирийн бусад удирдлагууд нийт 129 хүнийг оруулаад байна. Сирийн Төв банк, үндэснийн нисэх хүчний компани, экспортын хэд хэдэн бүтэц зэрэг сирийн 43 компани, байгууллагуудтай гэрээ хийхийг европын бизнест хориглоод байна. Олон нийтийн жагсаал цуглааныг дархад хэрэглэж болох зэвсэг, тоног төхөөрөмжийг Сири улсад нийлүүлэхийг хориглох шийдвэрийг ЕХ-ны зөвлөл 2011 оны 5-р сард гаргасан билээ. Үүнээс гадна ЕХ Сири улсад нефть, нефтийн бүтээгдхүүн худалдахыг хориглосон билээ.