0Ерөнхийлөгч Башар Асадын хүчнийхэн болоод зэвсэгт босогчдын хоорондох мөргөлдөөний шинэ үе шаттай холбогдуулан Сири улсын нөхцөл байдлын талаарх яаралтай зөвлөлгөөнийг АОЛ-ийн гадаад хэргийн сайд нарын түвшинд өнөөдөр Катар улсын нийслэл Доха хотод хийлгэнэ. Египетийн мэдээллийн Юоум7 интернет портал энэ тухай мэдээлсэн байна. Хуралдаан дээр АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Сири улсын хямралын даамжрал гэсэн сэдэвтэй илтгэл тавих юм байна. Саяхан Сирийн улсын тэргүүн Башар Асадтай уулзсан, Орос, Иран улсуудтай зөвлөлдсөн НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгчийн орлогч Насер аль-Кудва мөргөлдөөнийг намжаах хүчин чармайлтын талаар танилцуулах болно. Франц, Герман, Португал, Их Британи улсуудын санал болгосон Сири улсад байгаа НҮБ-ын ажиглагчдын бүлгийн хугацааны техникийн сунгалтын тухай тогтоолыг НҮБ-ын АЗ дээр баасан гаригт санал нэгтэй баталсан байна. Энэ тогтоолын дагуу Сири улсад байгаа НҮБ-ын ажиглагчдын бүлгийн 7-р сарын 20-нд дууссан мандатын хугацааг 30 хоногоор сунгахаар болсон байна.